Монгол улсын буудлагын спортын алдартнууд цуврал



Монгол улсын буудлагын спортын ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Түдэвийн Мягмаржав 1941 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд мэндэлжээ.

Т.Мягмаржав гавьяат бол Монгол улсын буудлага спортын 6 дахь гавьяат, Монгол улсын буудлагын спортын анхны Азийн Наадмын медальтан юм. Тэрээр Монголын буудлага спортын анхны шигшээ багт багтан 1964 оны Токиогийн Олимпийн наадамд оролцож байжээ. Түүнээс хойш 1968-Мехико, 1972-Мюнхен, 1978-Монерал, 1980-Москвагийн Олимпийн наадамд тамирчнаар оролцож байсан. Т.Мягмаржав гавьяат Монголын буудлага спортын төрлийн анхдагчдын нэг юм. 1972 оны Олимпийн наадамд гар бууны дасгалд шилдэг 16-д багтаж байсан бол 1974 оны Тегеранд болсон Азийн наадамд хүрэл медаль хүртэж байжээ. Мөн 1968 онд Германд болсон ОУ-ын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь Монгол улсын буудлагын спортоор хүртсэн анхны ОУ-ын тэмцээний медаль болсон.

Тэрээр 1971 оноос тамирчин, дасгалжуулагчаар ажиллаж байгаад 1994 оноос буудлага спортын төвийн зөвлөх дасгалжуулагч, 2007 оноос “Мон-трап” клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан. Т.Мягмаржав гавьяат 1500 орчим шавь бэлтгэсэн байдаг бөгөөд тэднээс гавьяат, ОУХМ, спортын мастер зэрэг олон тамирчид бий. Монголын буудлага спортод орчин үеийн техник хэрэгслээр хангах, шинэ залуу тамирчдыг бэлтгэн гаргахад өөрийн хөдөлмөрөө зориулж буй зүтгэлтэн юм.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн