Италийн гараанд фото финишээр Х.Лоренцо түрүүллээ



Мотоспортын MotoGP уралдааны 2016 оны 6 дахь гараа өнгөрсөн амралтын өдөр Итали улсын Скарпериа хотын “Mugello Circuit” тойруулгад боллоо. Ням гарагт болсон уралдаанд аваргаа хамгаалж буй 2015 оны Дэлхийн аварга “Ямаха” багийн Испаний мотоциклчин Х.Лоренцо 41 мин 36.535 сек-н амжилтаар түрүүллээ. Тус гараанд Х.Лоренцотой “Хонда” багийн М.Маркуэз тун ширүүн өрсөлдөөн өрнүүлж 0.019 сек-н алдагдалтай дэд байранд оржээ. Хоёр тамирчин финиш дээр хүчтэй өрсөлдөж, ялагчийг фото финишээр тодруулсан. Баярлал тогтоох уралдаанд “Ямаха” багийн В.Росси түрүүлж, Ням гарагт болсон гараанд тэргүүн шугамнаас уралдааныг эхлүүлсэн. Гэвч В.Росси 8 дахь тойрог дээр техникийн асуудлаас болж тэмцээнийг орхисон юм.

Италийн гарааны үр дүн:

  1. J.Lorenzo (Yamaha) – 41:36.535
  2. M.Marquez (Honda) – 41:36.554
  3. A.Iannone (Ducati) – 41:41.277
  4. D.Pedrosa (Honda) – 41:41.445
  5. A.Dovizioso (Ducati) – 41:42.791

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн