Авто Раллигийн ДАШТ-ний 5 дахь гараа Португал улсад явагдлаа



Авто Раллигийн ДАШТ-ний 5 дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Португалийн гараагаар үргэлжлэн явагдлаа. 368 км замд өрсөлдсөн уг гараанд “Citroen” багийн Их Британи тамирчин К.Мейк 3 цаг 59 мин 01.0 сек-н амжилтаар түрүүлжээ. Энэ нь Британи тамирчны Авто Раллигийн ДАШТ дэх гарааны 2 дахь ялалт, 8 дахь подьюм болж байна.

Португалийн гарааны эхний 3-н үр дүн:

  1. K.Meeke (Sitroen) – 3:59:.01.0
  2. A.Mikkelsen (Volkswagen) – +29.7
  3. S.Ogier (Volkswagen) – +34.5
  4. D.Sordo (Hyndai) – +1:37.1
  5. E.Camilli (Ford) – +4:01.6

Авто Раллигийн ДАШТ-ний дараагийн гараа ирэх 6 сарын 12-нд Итали улсад болно. 5 гарааны дараах байдлаар 2016 оны ДАШТ-ийг (Volkswagen) багийн Франц тамирчин С.Ожье 114 оноотой тэргүүлж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн