Монгол улсын буудлага спортын алдартнууд цуврал



Монгол улсын буудлагын спортын ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Лхагваагийн Ундралбат 1965 онд Дорноговь аймгийн Сайншанд хотноо мэндэлжээ.

Монгол улсын буудлагын спортын цөөхөн гавьяатуудын нэг, ОУХМ Л.Ундралбат 1979 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлжээ. Тэрээр ОУ-ын тэмцээнүүдээс удаа дараа алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бөгөөд 1994 оны Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Л.Ундралбат дасгалжуулагч 1992 онд ОХУ-ын Москва хотын Биеийн тамирын академийг төгссөн буудлагын спортын анхны мэргэжилтэн юм. Москвагийн Биеийн тамирын сургуулийг төгсөж ирээд “Алдар” спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээс хойш Монголын буудлагын спортын төлөө олон арван шавь бэлтгэж байна.

Түүний бэлтгэсэн шавь нараас өдгөө Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа Олимп, Дэлхийн аваргаас медаль хүртээд байна. Энэ нь түүний ажлын үр дүнгийн нэгээхэн хэсэг юм. Л.Ундралбат дасгалжуулагчийн шавь О.Гүндэгмаа 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртээд зогсохгүй Олимпийн рекорд амжилтыг тогтоосон хосгүй амжилтыг үзүүлсэн.

2010 оны 3 сард “Аваргаас аварга” буудлага спортын клубыг нээн ажиллуулж байна. Мөн тэрээр 1978 онд Монгол улсын “шилдэг тамирчин”, 2005 онд Монголын спортын тэргүүн дээд шагнал болох “Бөртэ чоно” шагналын эзэн болж байсан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн