"Улаанбаатар Марафон-2016" ОУ-ын гүйлт



Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/51, А/103 дугаар захирамжуудаар ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний төлөвлөгөөнд “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 2016 оны 06 дугаар сарын 04–ний өдөр нийслэл хотод гурав дахь удаагаа зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Өмнөх жилүүдийн гүйлтэнд манай нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 17-18 мянга гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулахад манай нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, ивээн тэтгэгч, дэмжигч, хэвлэл мэдээллийн спонсор байгууллагуудын идэвхи санаачлага, хамтын хүчин чармайлт чухал нөлөө үзүүлсэн.

Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах  ажлын хүрээнд “Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд 04 дүгээр сарын 04-нөөс 05 дугаар сарын 25-ны хооронд 50 хоногийн хугацаатай аялуулж 5000 гаруй хүн анкетаар, 11000 гаруй хүн онлайнаар бүртгүүлээд байна.

Ерөнхий зохион байгуулагчдаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар; Хамтран зохион байгуулагчдаар Нийслэлийн есөн дүүрэг, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Цагдагийн газар, Улаанбаатар хотын Цагдагийн газрын Замын цагдаагийн газар, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Аялал, жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ, Монголын Хэт холын марафон гүйлтийн холбоо,“Ар Монгол трайвел” групп,"Breakthtoughcommunitions" байгууллагууд ажиллаж байна.

Албан ёсны түнш,ивээн тэтгэгч байгууллагаар “Хербалайф” компани, "3610" спортын барааны дэлгүүр, "Эс Си Жи Интернэшнл" ХХК-ийн "AYC цэвэр шүүс", "Экос цэвэр ус", “Сүү” ХК; Дэмжигч байгууллагаар Монголын Үндэсний олимпийн хороо, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Монголын Оюутны спортын холбоо, Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төв, "Хавай" фитнесс клуб, "Вагнер Ази" групп компани; Хэвлэл мэдээллийн хамтрагч байгууллагаар "MNC HD", TV-9TV, news.mn сайтзэрэг байгууллагууд хамтран ажиллахаар саналаа ирүүлээд байна.

Өмнөх жилүүдийн "Улаанбаатар-Марафон" олон улсын гүйлтэнд хөрш зэргэлдээ болон ах дүү хамтын ажиллагаатай 14 – 19 оны 50 - 90 гаруй нэр хүндтэй тамирчид, ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл оролцсоноос гадна 2014 онд БНСУ-аас Барселоны Олимпийн марафон гүйлтийн аварга 1 тамирчин, Япон улсаас Азийн аварга 2 тамирчин БНХАУ-аас олон улс, тив, дэлхийн шагналт 3 тамирчин, 2015 онд БНХАУ-аас олон улс, тив, дэлхийн шагналт 3 тамирчин, Бутаны Вант улсын бүтэн марафоны аварга 2 тамирчин урилгаар ирж оролцсон нь энэхүү гүйлтийн цар хүрээ, чанарыг тодорхой харуулж байна.

 

Энэ жилийн марафонд хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, Япон, Солонгос, БНХАУ, Кени, Этиоп зэрэг улс орнуудын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс:

                 - Япон улсын марафоны тамирчин

- Ямамото Ёшихиро /хагас марафонд 1:02:03, бүтэн марафонд 2:13:22 үзүүлсэн/,

-Кенийн өндөр зэрэгтэй тамирчин

     - Cheronges Dominic Premoi /2016 оны Кисии хагас марафонд 1:00:22 амжилтаар 1-р байр, 2014 оны Баринго марафонд 2:11:10 амжилтаар 4-р байр, 2013 оны Standart Chartered Marathon-д 1:03:55 амжилтаар 3-р байр/,

     - Lomerinyang Julius Arile /2013 оны Найроби хагас марафонд 1:00:13 амжилтаар 1-р байр, 2014 оны Керичо марафонд 2:11:07 амжилтаар 1-р байр, 2012 оны Standart Chartered Marathon-д 1:03:55 амжилтаар 2-р байрт шалгарсан/ оролцохоор саналаа ирүүлээд байна.

 

Мөн Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Их Британи, АНУ, БНГУ, Австрали, Нидерланд, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Финланд, Канад, Итали зэрэг 15 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл болон "Let's travel", "Сэмей Тур" ХХК зэрэг жуулчны компаниудаас нийт 60 гаруй хүн бүртгүүлээд байна.

“Улаанбаатар Марафон-2016” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайтаар болон Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодоос томилогдсон мэргэжилтнүүд хариуцан явуулж байна.

"Улаанбаатар-Марафон" олон улсын гүйлтийг зохион байгуулах тухай мэдээ мэдээлэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайт, "Ub-Marathon 2016" Public group, Community page-ээр сурталчилж байна.

Бүртгүүлээд төлбөрөө төлсөн оролцогчдод олгосон сугалааны тохирол 2016.06.04-нд буюу марафоны өдөр болно. "Эрдэнэс Монгол" групп, "Туушин" зочид буудлаас оюутны хагас жилийн сургалтын төлбөрийн эрх, Сүхбаатар дүүргээс, Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нэг жилийн сургалтын төлбөрийн эрх болон "3610" бренд, "Голдэн жим", "Хербалайф", "Юнисити", "АVС " зэрэг компаниудын бүтээгдэхүүний эрх, марафоны футболк, малгай, батламж, медальон, алчуур зэрэг тохирлууд эздээ хүлээж байна.

Энэхүү үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах зорилгоор сошиал ертөнцөөр зарлагдсан "UB MARATHON -2016 “LIKE” УРАЛДААН" 05 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт хаагдсанаар ялагчдыг тодруулна. Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн Усан бассейны нэг сарын эрх, "Хавай" фитнесс клубын нэг сарын эрх, гүйлтийн футболк, малгай, медальон ялагчаа хүлээж байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн