Эмэгтэй дэлхий аварга шалгаруулах тэмцээний тухайд



Казахстан улсын нийслэл Астана хотноо 5-р сарын 19-27 ны өдрүүдэд Эмэгтэй Боксчидын IX дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах болж дүнгээ гаргалаа. Манай улсаас Монголын боксын холбооны ЕНБД Ц.Батнасан, МУГД, МУАБ Д.Банди, Эмэгтэй Шигшээ Багийн Дасгалжуулагч ОУХМ Б.Энхтайван,Хангарьд клубын дасгалжуулагч ОУХМ С.Баттулга, Эмч О.Цэрэнжав Тамирчинаар СМ Л.Алтанцэцэг,ОУХМ М.Нандинцэцэг, ОУХМ Т.Болортуул, ОУХМ М.Гүндэгмаа, ОУХМ О.Сувд-Эрдэнэ, СМ Н.Баянцэцэг, СМ Э.Эрдэнэтуяа, ОУХМ Э.Ундрам нарын 8 найман тамирчин өрсөлдсөнөөс Дорнод аймгийн харъяат Спортын мастер Л.Алтанцэцэг шагналт 4-р байрт шалгарсан амжилттайгаар оролцолоо. Энэ тэмцээнд Дорнод аймгийн БТСГ-н "Талын Бүргэд" клубын дасгалжуулагч СМ Т.Эрдэнэбаяр маань өөрийн 2 шавиа дэмжихээр Дорнодын тал нутгаас Астанагийн тал хүртэл олон мянган км замыг туулан ирж шавь нараа дэмжсэн нь үр дүнгээ өгч 1 шавь нь шагналт байрт шалгарлаа. Мөн дасгалжуулагч Л.Энхбаатар, Н.Нармандах нар нь өөрсдийн шавь болох Баянцэцэг, Ундрам нарын хамт Улаанбаатар хотоос Астана хот хүртэл олон хоног машинаар ядран байж ирж хувийн зардлаараа тэмцээнд оролцсон нь үнэхээр эр зориг байлаа. Та нараар Монголын бокс бахархаж байна. Энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 51, 60, 75 кг-д медальт байрт шалгарсан тамирчид "РИО-2016" зуны олимпийн их наадамд оролцох эрхээ авлаа. Тэмцээнд 74 орны 336 тамирчин 40 багц медалын төлөө өрсөлдөснөөс 19 орны тамирчид л медалын тавцанд зогсож чадлаа. Тивээр нь авч үзвэл Ази тивээс 6, Америк тивээс 2, Европ тивээс 10, Астрали 1 байгаа бөгөөд Ази тивийн тамирчид 6 Алт, Европ тивийн тамирчид 3 алт, Америк тивийн тамирчид 1 алт авсан байх юм. Эзэн орны нядханууд маань 4 алт 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа тэргүүлсэн бол урьд хөршүүд маань 2 алт 2 мөнгө 2 хүрэл медаль хүртэж удааллаа. Хойд хөршийн хүчирхэг охидууд маань ганц мөнгөн медальтай буцаж байгааг харахад энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ямархуу өндөр чансаатай болсон нь харагдаж байгаа байх. Манай охидын тухайд бүгд л өөрсөдийнхөө хэр хэмжээнд сайн өрсөлдсөн бөгөөд Бидний итгэл найдвар тавьж байсан зарим охидууд маань тааруухан өрсөлдсөнийг хүлээн зөвшөөрч, цаашид алдаан дээрээ дүгнэлт хийж бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, эмэгтэй тамирчдын тоог нэмэгдүүлж, багш дасгалжуулагч нарыг олон улсын сургалтанд хамруулах гэх мэтийн олон арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлвээс манай охидуудад дэлхий олимпийн медаль ойрхон байгааг газар дээрээс нь харлаа.

Манай охидууд дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон "ТОКИО-2020" оны зуны олимпийн наадмаас гарцаагүй медаль авна гэдгийг амлаж байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн