Уарриорсын сэлгээ финалын цувралын эхний хожлыг байгууллаа



Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плей-офф буюу финалын эхний тоглолт Калифорниа мужийн Оакленд хотын Оракл Аренад манай цагаар өнөө өглөө 10.00 цагаас эхэлсэн билээ. Энэ хоёр багийн тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй тоглолт болсон боловч тоглолтын 2-р хагаст талбайн эзэд илүүрхэж эхэлсэн. Көрри, Томпсон хоёр бүсийн финалд тун гайхалтай байж багаа финалд гаргаж ирээд байсан. Харин өнөөдөр Көрри, Томпсон хоёр нийлээд 20 оноог авч их муу тоглосон боловч Уарриорсын сэлгээ өнөөдөр үнэхээр гайхамшигтай байж 45 оноо авсанаар багаа хожилд хөтөллөө.

Харин эсрэгээрээ Кавальерсийн их гурвал нь сайн тоглосон боловч сэлгээ тун хангалтгүй байж ердөө 10-хан оноог авсан. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр улирлын үнэ цэнэтэй тоглогч Стеф Көрри хэлэхдээ бид финалд эхнээсээ онооны давуу байдлыг авч чадахгүй бол хожлоо алдана. Тиймээс өмнөх тоглолтуудаа давтах шаардлагагүй гэж хэлсэн. Стеф-н хэлсэнээр болж тоглолт 104:89 харьцаатай эхний хожлоо авсан. Ингээд дараагийн тоглолт Даваа гарагийн өглөө 09.00 цагаас Оракл Аренад болно. 

Стив Керр: Өнөөдөр Стеф, Клей хоёрын шүдэлтүүд нь ороогүйд их муу зүйл болсон. Харин Шон Ливингстон, Игги хоёр үнэхээр гайхалтай байлаа. Шон, Игги 2-н ачаар онооны давуу байдал бий болсон. Энэ хоёр залуусаар багийн нөхдүүд нь ихэд бахархаж байгаа. Одоо бидний дараагийн тоглолт их чухал. Тиймээс 2 дахь тоглолтыг бид заавал хожиж байж бидэнд аварга авна гэсэн боломж гарч ирэх болно

Ингээд та бүхэнд тоглолтын хуваарийг танилцуулья

#‎Game1‬ 6-р сар 3, 10.00 цагаас
Голден Стэйт Уарриорс - Кливленд Кавальерс /Оракл Арена/
‪#‎Game2‬ 6-р сар 6, 9.00 цагаас
Голден Стэйт Уарриорс - Кливленд Кавальерс /Оракл Арена/
‪#‎Game3‬ 6-р сар 9, 10 цагаас
Кливленд Кавальерс - Голден Стэйт Уарриорс /Күүкен Лоонз Арена/
‪#‎Game4‬ 6- сар 11, 10 цагаас 
Кливленд Кавальерс - Голден Стэйт Уарриорс /Күүкен Лоонз Арена/
‪#‎Game5‬ 6-р сар 14, 10 цагаас
Голден Стэйт Уарриорс - Кливленд Кавальерс /Оракл Арена/
‪#‎Game6‬ 6-р сар 17, 10 цагаас 
Кливленд Кавальерс - Голден Стэйт Уарриорс /Күүкен Лоонз Арена/
‪#‎Game7‬ 6-р сар 20, 9.00 цагаас
Голден Стэйт Уарриорс - Кливленд Кавальерс /Оракл Арена/
Жич: Бүгд манай цагаар шүү!!!



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн