“Big bowling friendship”-ийн хоёрдугаар тойргийн аварга тодорлоо



Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан “Big bowling friendship” үндэсний лигийн анхдугаар тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт өнгөрөгч бямба гаригт тун сонирхолтой боллоо. 

Тэмцээний багийн төрлийн алтан медалийг Ц.Лхасүрэн ахлагчтай “500” баг, мөнгө медалийг Д.Нацагдорж ахлагчтай “Старс” баг, хүрэл медалийг М.Молор ахлагчтай “Тэди” баг хүртлээ. Аваргын төлөөх тоглолтонд “500”, “Старс” багууд оноо тэнцэж шовхоо үзэх тоглолтонд ердөө ганцхан онооны зөрүүгээр аварга баг тодорсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, үзүүштэй болгосон. Мөн нэгдүгээр тойргийн аварга “Харцага-16” баг нь хүрэл медалийн эзэн “Тэди” багтай тэнцэж, ойрхон онооны зөрүүгээр медальгүй хоцорлоо.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Д.Нацагдорж түрүүлж, Б.Пүрэвдорж, Ж.Цогтбаяр нар удааллаа. Харин эмэгтэйчүүдээс Ш.Гэрлээ алтан медаль хүртэж, Ц.Уранцэцэг, С.Дэлгэрцэцэг нар медальт байранд шалгарав. Тэмцээн зун завсарлаад ирэх 10, 11 дүгээр сард гуравдугаар тойрог яваад 12 дугаар сард лигийн цомын анхны эзэд тодорно



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн