Ховд аймгийн шигшээ баг “Үндэсний Лиг”-ийн Дэд хэсгийн аварга боллоо



Өнгөрсөн жилийн “Үндэсний лиг” тэмцээнд тааруухан амжилттай оролцож хэсгээсээ шалгарч чадаагүй багууд Дэд хэсэгт өрсөлдөв. Тус хэсэгт өнөө үеийн шилдэг сагсан бөмбөгчид болох Д.Мөнхтүвшин, Б.Билгүүн нарын тэргүүтэй Ховд аймгийн шигшээ өрсөлдөгч бүрээ төвөггүйхэн хожиж, торолгүй түрүүлсэн юм. Тэд аваргын төлөө Хэнтий аймгийн шигшээ багийг 101-86-ын харьцаатай буулган авч Үндэсний лигийн Дэд хэсгийн аваргаар тодорлоо.

Тэднээс шигшээ тоглолтонд Б.Билгүүн болон Мөнхтүвшин нар маш сайн тоглолт үзүүлсэн  37 болон 29 оноо авч багаа ялалтанд хөтөлснөөс гадна  ирэх улирлын үндэсний лигт Тэргүүн хэсэгт өрсөлдөх эрхээ авсан юм.

Мөн Ховд аймгийн шигшээ багийн тоглогч Д.Мөнхтүвшин Дэд хэсгийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн юм.

Харин энэхүү хэсгийн хүрэл медалийн төлөө Сэлэнгэ болон Баянхонгор аймгуудын шигшээ багуудын хооронд өрсөлдөөн өрнөж С.Батбямба, Н.Улаанхүү тэргүүтэй Сэлэнгэ аймгийн шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн