1989 оны залуучууд нэг багт тоглох боломжтой юу?



Монголын сагсан бөмбөгийн хувьд зургаан сар буюу амралтын сар эхэлж байна. Яг энэ л үед сагсанбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчид, хорхойтнууд энэ гайхалтай спортын талаарх мэдээ мэдээлэл, гайхалтай тоглолтоор ид цангаж байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ...

Далайн чанадын лигт Леброн Жэймс, Кармэло Энтони, Крис Пол, Дуэйн Уэйд тэргүүтэй найзууд тун удахгүй нэг багт нийлж тоглох боломжтой талаар шуум хэдийнэ дэгдээд амжсныг та бид мэднэ.

Харин Монголын сагсанбөмбөг сонирхогч хүүхэд, залуус та бүхэнд дотоодын баг тамирчдын талаар бичиж бас бяцхан дүгнэлтийг хийе


1989 оны залуучууд нэг багт тоглох боломжтой юу ?
Б.Билгүүн, Т.Санчир, Д.Мөнхтүвшин , Б.Батжавхлан, О.Сэргэлэн , Ц.Азбаяр 
Энэ залуучууд бол 1989 оны хамгийн том төлөөллүүд. Монголдоо мөрөөдлийн мөрөөдлийн баг гэж нэрлэгдэж болох эдгээр тамирчид нэг багт нэгдэж тоглох боломжтой юу? Боломжтой бол яагаад? Боломжгүй бол яагаад? 


1. Тэдний мөрөөдөл...... 
Дээрх зургаан тоглогч бүгд нэг багт тоглох хүсэлтэй, нэг ёсондоо тэд нэг багт, нэг талбайд мөр зэрэгцэн тоглох нь тэдний мөрөөдөл. Ийм учраас ч энэ яриа ойр ойрхон сагсан бөмбөг сонирхогчдын чихэнд хүрэх болсон нь мэдээж. 


2. Багуудын тэнцвэртэй байдал алдагдахгүй ....
Манай сагсан бөмбөгчдийн ур чадвар сүүлийн хэдэн жилд маш хурдацтай өсч байна. Ийм ч учраад дээрх зургаан тоглогч нэг багт тоглолоо гээд багуудын тэнцвэртэй байдал алдагдахгүй л болов уу . Ялангуяа одоогоос 2-3 жилийн дараа энэ тийм ч том асуудал биш болно . Мөн тэдний дээд оны тоглогчид ч тэнцвэртэй байдлыг хангалттай хадгалж, ширүүн өрсөлдөөн үзүүлж чадна.


3. Олон жилийн өмнө нэг баг болохоор шулуудаад явсан залуучууд ...
Д.Мөнхтүвшин , Б.Билгүүн , Т.Санчир нар С1 телевизийн хамтрагч нэвтрүүлэгт оролцох явцдаа нэг жилийн лигийн өмнө нэг 89-оноороо лигт орохоор төлөвлөж байсан хэдий ч дасгалжуулагч, ивээн тэтгэгчийн асуудал дээр очоод гацсан талаар ам алдаж байлаа.


4. Лигийн дүрэм тэдний мөрөөдөлд харшлахгүй .......
Эдгээр зургаан тоглогч бүгд шигшээ багийн 24 тоглогчдийн тоонд багтдаг хэдий ч Б.Батжавхлан, Д.Мөнхтүвшин нар сүүлийн 2 ч олон улсын тэмцээнд шигшээ багийн 12 тоглогчдийн тоонд эцсийн байдлаар ороогүй. Тийм ч учраас энэ зургаан тоглогч нэг багт тоглоход лигийн ямар нэгэн дүрэм журамд харшлахгүй . 
(Харцага багт- Б.Одбаяр, Баттөр, Азбаяр, Болортулга )
(Хүлгүүдэд – Б.Билгүүн , Б.Батжавхлан ,Н.Золжаргал, М.Отгонмөнх)
(Аравтуудад – Д.Мөнхтүвшин,М.Бадрах , Ш.Сэдбазар,С.Өрнүүнбилэг ,С.Батбямба ) 
Хэрвээ шигшээ багийн урьдчилсан 24 тоглогчидод энэ дүрэм хамаатай байсан бол эдгээр тоглогчид өнгөрсөн оны лигт нэг багт тоглохгүй байсан болов уу. Тийм ч учраас боломж бий.


5. Хэзээ боломжтой вэ? Тэдний одоо тоглож багтайгаа хийсэн байх боломжтой гэрээний талаар таамаг 
Магадгүй 2-3 жилийн дараагаар. Б.Батжавхлангаас бусад таван тоглогч дээд лигийн аварга цолыг ямар нэгэн байдлаар хүртсэн бөгөөд тэдний зорилго аварга авна гэхээсээ илүү нэг баг болж тоглоход оршно. Мөн тэдэнд нэг баг болж нийлэхэд их саад үгүй. Манай лигийн багуудын хувьд тамирчидтайгаа урт удаан хугацааны гэрээ байгуулдаггүй(Цөөн тоглогчид л урт хугацааны гэрээтэй) , мөн тодорхой цалингийн цэс хязгаар тогтоодоггүй учраас энэ бол тэдний нийлж болох хамгийн том гарц юм. Нэг ёсондоо сайн спонсор , сайн дасгалжуулагч байхад тэдний нийлэх асуудалд төдий л төвөг учрахгүй болов уу .... Тамирчдын гэрээний асуудал бүгд баг болон тухайн тамирчдын нууц байдаг , тэдний байгуулсан гэрээ ил тод биш байдаг учраас өөрийн таамаглалаа дэвшүүлье 
Б.Билгүүн – Хасын Хүлгүүд багтай гэрээтэй , гэрээний хугацаа тодорхойгүй 
Т.Санчир – Өнгөрсөн жил Ирвэсүүдэд тоглосон тэрээр одоогоор ямар нэгэн багтай гэрээ үзэглээгүй байгаа болов уу ...Гэхдээ түүний нэр Ирвэсүүдийн бүрэлдхүүнд байгаа 
Д.Мөнхтүвшин – Түүний Аравтуудтай байгуулсан 3 жилийн гэрээ энэ жил дуусч байх магадлалтай 
О.Сэргэлэн – Энэ жилийн лигийн өмнө Төв ургац багт очно гэсэн шуум дэгдээд байсан Хүлгүүд багтаа дахин гэрээ хийж үлдсэн. Гэрээний хугацаа тодорхойгүй 
Б.Батжавхлан- Хасын Хүлгүүд багтай ойролцоогоор 1-2 жилийн гэрээг энэ оны лигийн өмнө үзэглэсэн байх магадлалтай 
Ц. Азбаяр – Энэ жилийн лигийн өмнө Харцага багтай шинэхэн гэрээ хийгээд амжсан. Шинэхэн гэрээ учраас дор хаяж 2 жилийн гэрээ байх магадлалтай
Ингээд харахаар тамирчид өөрсдөө л хүсвэл энэ жил дараа жил биш юмаа гэхэд ойрын 2-3 жилд 89 – оныхны баг бүрэлдэх боломжтой. Одоо 26,27 настай залуучууд одоогийн энэ хэмжээндээ тоглох 5-6 жил байна гэж үзвэл тэд 2 эсвэл 3 жилийн дараа нэг баг болоход асуудал алга.... 


6. Аль багт цуглах боломжтой вэ ?
Энэ талаар тодорхой таамаг үнэхээр алга даа. Магадгүй хамгийн сайн маркетинг менежменттэй, сайн спонсортой, сайн дасгалжуулагчтай тэр л багт нэгдэх болов уу .... 
Дээрх бүх зүйлсийг тодорхой хэмжээний судалгаа хийсэн үндсэн дээр бичиж уншигч та бүхэнд сонордууллаа. Харин м
эдээж хүн болгон үүнтэй санал нийлэх алба үгүй. Та бүхний бодол ямар байна ??????? 

Мижгээ



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн