Аваргуудын хамгийн муу финалын цуврал байлаа



Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плей-оффын сүүлийн шат буюу шигшээ тоглолт өнөө өглөө манай цагаар 10.00 цагт Охайо мужийн Кливленд хотын Күүкен Лоонз Аренад Кливленд Кавальерс - Голден Стэйт Уарриорс багууд тоглосон. Тус тоглолтонд Кавальерс өөрийн талбай дээрээ өнгөрсөн жилийн аваргуудыг бут ниргэж 120:90 харьцаатай буюу 30 онооны илүүтэйгээр хожиж энэ финалын цувралын анхны ялалтаа байгууллаа. Өнөөдрийн тоглолтонд финалын бас нэг рекорд эвдэгдсэн нь хаан Жэймс өнөөдөр 32 оноо авсанаар финалын тоглолтонд авсан нийт оноогоор Коби Брайнтыг гүйцэж 10-р байранд орж ирлээ. Одоо тэрээр 27 оноо авах юм бол Лекерсийн домог Мэйжик Жонсыг гүйцэж орж ирнэ.

9. Мэйжик Жонсон - 971

10. ЛеБрон Жэймс - 945

Өнгөрсөн жил энэ хоёр баг финалд таарч тоглоход НБА-н аналистууд Жэймс-г ганцаараа бүхэл бүтэн багийн эсрэг тоглоно гэдэг гайхалтай. Тэр өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч. Түүнд аваргын цом өргөх боломж дахиад 10-н жилдээ байна гэж хэлсэн.

Харин Уарриорсын их гурвал гэж нэрлэгдээд байгаа Стеф Көрри, Клей Томпсон, Дрэймонд Грин нар нийлээд 34 довтолсоноос 12-г амжилттай болгож 35 оноог авч тун хангалтгүй тоглолтыг үзүүлсэн билээ. Нөгөө талаас Жэймс, Кайри Өрвинг хоёр тун гайхалтай байж 62 оноог авчээ. Кливлендын их гурвалын нэг болох Кевин Лав тархи нь хөдөлсөн учираас 3 дахь тоглолтыг өнжсөн. Түүний оронд ахмад туршлагатай Ричард Жефферсен гараанд гарч үүргээ маш сайн биелүүлсэн гэхэд болно. Кевин Лав цувралын 4 дахь тоглолтонд оролцох бөгөөд сэлгээнээс тоглоно хэмээн багийн дасгалжуулагч Тайрон Лью мэдэгдээд амжсан. Ингээд энэ хоёр багийн цувралын 4 дахь тоглолт 6-р сарын 11 ны Бямба гарагт өглөө 10 цагаас Кливленд хотод үргэлжилнэ.

Ингээд та бүхэнд цувралын бүх тоглолтын хуваарийг танилцуулья!

‪#‎Game1‬ 6-р сар 3, 10.00 цагаас
Голден Стэйт Уарриорс - Кливленд Кавальерс /Оракл Арена/
‪#‎Game2‬ 6-р сар 6, 9.00 цагаас
Голден Стэйт Уарриорс - Кливленд Кавальерс /Оракл Арена/
‪#‎Game3‬ 6-р сар 9, 10 цагаас
Кливленд Кавальерс - Голден Стэйт Уарриорс /Күүкен Лоонз Арена/
‪#‎Game4‬ 6- сар 11, 10 цагаас 
Кливленд Кавальерс - Голден Стэйт Уарриорс /Күүкен Лоонз Арена/
‪#‎Game5‬ 6-р сар 14, 10 цагаас
Голден Стэйт Уарриорс - Кливленд Кавальерс /Оракл Арена/
‪#‎Game6‬ 6-р сар 17, 10 цагаас 
Кливленд Кавальерс - Голден Стэйт Уарриорс /Күүкен Лоонз Арена/
‪#‎Game7‬ 6-р сар 20, 9.00 цагаас
Голден Стэйт Уарриорс - Кливленд Кавальерс /Оракл Арена/
Жич: Бүгд манай цагаар шүү!!!



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн