Дунгагийн араас Л.Слуцкий



Энэ 6-р сар хөлбөмбөгөөр амьсгалсан сар болж байна. АНУ-д Америк тивийн хөлбөмбөгийн АШТ болж байгаа бол Франц улсад Европ тивийн хөлбөмбөгийн АШТ үргэлжилж байна. Америк тивийн АШТ-нд оролцож хэсгээс шалгарч чадаагүй Бразил улсын шигшээ баг дасгалжуулагч Дунгаг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Европ тивд ч үүнтэй адил үйл явдал өрнөж байна.

Европын АШТ-нд Оросын шигшээ багийг удирдан оролцсон дасгалжуулагч Л.Слуцкий ажлаа өгчээ. Тэрээр Оросын шигшээ багийг удирдаж Европын АШТ-ний урьдчилсан шатыг амжилттай давж Евро-2016 тэмцээнд оролцсон. Гэвч Л.Слуцкий гол тэмцээндээ тун хангалтгүй оролцож, тэмцээнээ өндөрлүүлээд байна. Оросын шигшээ баг хэсэгтээ Англитай тэнцсэн бол Уэльс, Словакийн шигшээ багуудад хожигдсон. Ингэснээр энэ удаагийн Европын АШТ-ийг орхиод байна. Уг нь 2-хон жилийн дараа Орос улс өөрийн нутаг дээрээ хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулна. Тиймд Европын АШТ бол Оросуудын хувьд том сорилго байсан. Харин тэд ДАШТ-нд бэлэн бус байгаагаа харууллаа.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн