Оросын хөнгөн атлетикийн тамирчид Рио-2016 Олимпийн наадамд оролцох уу?



WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг Даваа гарагт Английн Лондон хотноо дэлхийн 100 гаруй орныг хамруулсан хэвлэл мэдээллийн симпозиум зохион байгуулжээ. Тус симпозиумд WADA-н ерөнхийлөгч ноён К.Риди болон бусад удирдах албаны төлөөлөгчид оролцсон байна.

Тэрээр ноён К.Риди Оросын хөнгөн атлетикийн холбооны тухай WADA-н байр суурийг илэрхийлсэн байна. Энэ сарын 17-нд ОУ-ын хөнгөн атлетикийн холбоо Оросын хөнгөн атлетикийн холбоог бандах шийдвэр гаргасан бөгөөд үүнийг нь WADA хүчтэйгээр дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Мөн WADA-н шийдвэртэй зэрэгцээд Олон Улсын Олимпийн хороо ОУ-ын хөнгөн атлетикийн холбооны шийдвэрийг дэмжиж байна. Ямартай ч Рио-2016 Зуны Олимпийн наадамд ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид оролцох эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдэж байна. Өнгөрсөн оны 11 сараас эхэлсэн Оросын эсрэг авч буй ОУОХ, ОУ-ын хөнгөн атлетикийн холбоо болон WADA-н шийдвэрийг Оросын ерөнхийлөгч В.Путин “шударга бус” хэмээн мэдэгдээд байна. Энэ өдрүүдэд ОХУ-ын спортын сайд В.Мутко, Оросын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Д.Шляхтин болон М.Бутов нар тун завгүй байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн