Кливлэнд Кавалиерс баг Тимофей Мозговоор хүч нэмлээ



Өнгөрсөн зун НБА-д хамгийн том шилжилт хөдөлгөөнийг үүсгэж, шинэ цагийн их гурвалийг бүрдүүлж чадсан  баг  бол Кливлэнд Кавалиерс. Гэхдээ тэдэнд одоо хүртэл асуудал байсаар байгаа. Тиймдээ ч улирал эхэлснээс хойш солилцоо наймаа хийх гэж хамгийн ихээр хичээж байсан багуудын нэг нь тэд билээ. Дөнгөж өчигдөр Кавалиерс  улирал эхэлснээс хойших анхны томоохон нүүдлээ хийж Иман Шумперт, Ж.Р Смит нарыг эгнээндээ нэгтгэн түүний оронд Дион Вэйтэрсийг Оклахома Сити Тандер руу явуулсан талаар бид мэдээлсэн билээ. Гэхдээ тэдний сэтгэл ханаагүй. Учир нь Кавс будагтай талбайн хамгаалалтыг нь сайжруулж  чадах төвийн тоглогчийг хайсаар байсан юм. Гарааны төвийн тоглогч  Андерсон Варежаог гэмтснээс  хойш төвийн тоглогч авчрах ажлаа яаравчлах шаардлагатай болсон. Харин өнөөдөр тэд энэ хүслээ биелүүлж Орос залуу Тимофей Мозговыг багтаа нэгтлээ.  28 настай 2.16м өндөртэй төвийн тоглогчийг багтаа авахын тулд тэд Денвер Наггетс-т ирээдүйн драфтын 2 ширхэг 2-р тойргийн   эрхээ өгсөн нь тун ашигтай наймаа гэсэн үг юм. Тимофей Мозгов энэ улиралд Наггетсийн төлөө  35 тоглолтод оролцож  8.5 оноо, 7.8 самбар, 1.2  хаалтыг дунджилж байсан юм. Ямартай ч Кавалиерс хүсэж байсан төвийн тоглогчоо багтаа нэгтгэж чадлаа. Одоо тэдэнд сэлгээнээс багт туслаж чадах холбон тоглогч хэрэгтэй байгаа юм. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн