“Talk talk English“ төв спортын сэтгүүлчдийг 50-100 хувийн хөнгөлөлттэй сургана



Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Talk talk English“ сургалтын төв өнөөдөр Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, “Talk talk English” боловсролын төвийн ерөнхий захирал Ч.Амарсанаа, гүйцэтгэх захирал Тревор Сайрад болон спортын сэтгүүлчид оролцлоо. “Talk talk English” боловсролын төвийн ерөн¬хий захирал Ч.Амарсанаа “Сар хүрэхгүй хугацааны дараа Риогийн олимп эхлэх гэж байна. Энэ удаагийн олимпод Монгол Улсын шигшээ баг түүхэндээ байгаагүй нүсэр бүрэлдэхүүнтэй Бразил улсыг зорихоор боллоо. Спортын сэтгүүлчид мөн 4-5 хүн албан ёсны сурвалжлах эрхээ авч Риог зорих гэж байна.

Олимп сурвалжлах эрх авсан сэтгүүлчдээс манай сургалтын төвд хөнгөлөлттэй суралцаж байгаа. Тив, дэлхийн олимпийн наадам сурвалжлах сэтгүүлчдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд бид бүхэн хамтран ажиллахаар шийдэж өнөөдөр гарын үсэг зурж байна. Тамирчдын ялалт, ялагдал бүрт хамт байдаг спортын сэтгүүлчдийнхээ цаашдын ажил үйлст амжилт хүсье” гэв. МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар “Спортын сэтгүүлчдэд англи хэл маш чухал шаардлагатай. Энэ цаг үед хамтарч ажиллахаар гарын үсэг зурж байгаад бид бүхэн баяртай байна.

Азийн спортын сэтгүүлчдийн холбооноос жилдээ 4-5 хурал зохион байгуулж хэлний шалгуураар сэтгүүлчдийг илгээдэг. Монголын спортын сэтгүүлч өнөөдөр таван хүнийг “Рио-2016” олимпийн наадам сурвалжлуулахаар болсон” гэв. “Talk talk English” боловсролын төвийн гүйцэтгэх захирал Тревор Сайрад “Монгол Улсыг төлөөлөн олимпийн наадамд оролцох 41 тамирчин болон олимпийг сурвалжлах сэтгүүлчдэд спортын өндөр амжилт хүсье. “Talk talk English” боловсролын төв спортын салбарынхантай ойр ажилладаг. Монгол Улсын үндэсний шигшээ баг, Монголын жүдо бөхийн холбоо, Пара олимпийн хороотой хамтарч ажиллаж байгаа. Монголын шилдэг тамирчид манай сургалтын төвд суралцаж байгаад бид бүхэн баяртай байгаа” гэв. Риогийн олимпийн наадам сурвалжлах албан ёсны эрх авсан www.news.mn сайтын ахлах редактор Б.Бадамгарав, www.gogo.mn сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг нарт 100 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олгов.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн