Спортын ертөнцөд шинэ хосууд мэндэллээ



Дэлхийн спортын ертөнцөд нэгэн шинэ хосууд мэндэллээ. Өчигдөр буюу 7 сарын 12-ны өдөр Италийн Венец хотын “Venice City Hall”-д Германы хөлбөмбөгчин Б.Швайнштайгер болон Серби теннисчин А.Иванович нар хуримаа хийжээ. Хосууд 2014 оны 9 сараас үерхэж эхэлсэн бөгөөд ийнхүү 2 жилийн дараа хуримаа хийж байна.

“Palazzo Cavalli” хэмээх нэрээрээ алдартай “Venice City Hall” нь залуу хосуудын сэтгэл ихэд татсан бололтой. Эртний Венецийн усан суваг бүхий тус газарт 1990 оноос хуримын үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн ажээ. Дэлхийн хоёр алдартай тамирчны хуриманд тэдний гэр бүлийнхэн болон найз нөхдүүд нь оролцжээ. Б.Швайнштайгер ирэх 8 сард 32 нас хүрэх бол ирэх 11 сард 29 нас хүрнэ.

Тэдний спортын амжилтын талаар:

Б.Швайнштайгер: (хөлбөмбөг) ДАШТ-нд 2014 онд алт, 2006, 2010 онд хүрэл медаль, Европын АШТ-нд 2008 онд мөнгөн медаль, Бавари Мюнхен клубын хамтаар Лигийн 8, цомын 7, Аваргуудын лигийн 1, УЕФА-н супер цомын 1, Клубуудын ДАШТ-ний 1 түрүү, Манчестер Юнайтед клубын хамтаар 2016 онд Английн цомын аварга.

А.Иванович: (теннис) өөрийн карьертаа 20 удаа цом өргөж байсан. Их Дуулга тэмцээнд 2008 оны Францын нээлттэй тэмцээний аварга, 2008 оны Австралийн нээлттэй тэмцээний дэд байр, 2007 оны Уимблдоны хагас шигшээ, 2012 оны Америкийн нээлттэй тэмцээний шөвгийн 8-д шалгарч байсан.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн