Спортын Арбитрын шүүхэд ОХУ заргаа алдлаа



Швейцар улсын Лозанн хотноо байрлах Спортын Арбитрын шүүх (CAS) ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын заргийг хэвээр үлдээлээ. Ингэснээр ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид Рио-2016 Зуны Олимпийн наадамд оролцох боломжгүй болж байна. ОУ-ын Хөнгөн атлетикийн холбоо ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг хориотой бодис хэрэглэж байсан гэсэн шалтгаанаар тэмцээн, уралдаанд оролцуулах эрхийг нь түдгэлзүүлээд байсан. ОУ-ын Хөнгөн атлетикийн холбооны гаргасан шийдвэрийн эсрэг ОХУ зарга үүсгэж, Спортын Арбитрын шүүхэд давж заалдаад байсан. Гэвч Спортын Арбитрын шүүх ОУ-ын Хөнгөн атлетикийн холбооны шийдвэрийг хэвээр үлдээжээ. Энэ тухай Спортын Арбитрын шүүхийн ЕНБД Матье Риб мэдэгджээ. Ингэснээр ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид Олимпийн наадмыг өнжих болж байна. ОХУ-ын асуудал үүгээр бүрэн шийдэгдээгүй байгаа. Учир нь ирэх долоо хоногт ОУОХ-ны хурлаар ОХУ-ын баг тамирчдыг бүтэн багаар нь Рио-2016 Зуны Олимпийн наадамд оролцох талаар эцсийн шийдвэр гаргана.

Ийнхүү Канадын хуульч Р.МкЛарены эхлүүлсэн үйл ажиллагаа өндөрөө авч, ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг Олимпийн наадмаас холдуулж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн