ОХУ-ын баг, тамирчид Олимпийн наадамд оролцоно



ОУОХ-ны Удирдах зөвлөлийн хурал хуралдаж, ОХУ-ын багийг Рио-2016 Зуны Олимпийн XXXI наадамд оролцуулах шийдвэр гаргажээ. Гэхдээ ОХУ-ын тамирчид Олимпийн наадамд оролцох эрх нь тийм ч амархан ирэхгүй нь. Олимпийн наадамд Орос тамирчид оролцоно гэж байгаа ч ОУОХ нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Энэ нь ОУОХ-нд гишүүнчлэлтэй Олимпийн спортын холбоодын шийдвэр юм. ОУОХ Олимпийн спортын холбоодод Оросын баг тамирчдыг оруулах, эсэх талаар өөрсдөө шийдвэр гарга хэмээн үлдээжээ.

Канад эрхэм Р.МкЛарены эхлүүлсэн Оросын тамирчдын допингийн асуудал цэг тавиагүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт ОХУ Швейцар улсын Лозанн хотноо байрлах Спортын Арбитрын шүүхэд давж заалдсан ч ялагдал хүлээгээд байсан. Ингээд Оросын хөнгөн атлетикийн нэр бүхий тамирчид Рио-2016 Зуны Олимпийн наадмыг өнжих нь тодорхой болоод байсан. Тэгвэл ОУОХ эцсийн шийдвэрээ гаргаж, ямартаа ч ОХУ-ын сэргээшийн асуудалд оролцоогүй тамирчдыг Олимпийн наадамд оролцох эрхийг олголоо.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн