2015 оны Сонирхогчдын тэмцээн 1-р сарын 10-аас хойш амралтын өдрүүдээр зохион байгуулагдахаар боллоо.



Монголын хөлбөмбөгийн холбооноос 2015 оны эхний ажлаа "Сонирхогчийн тэмцээн"-ээр эхлүүллээ. Техникийн зөвлөл шинэхэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхлэж байгаа анхны тэмцээн юм.  Монголын Сонирхогчидын тэмцээн тун өрсөлдөөнтэй ширүүн болдог нь өмнөх тэмцээнүүдээс харагдсан билээ. 2015 оны Сонирхогчдийн Футзалын аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр 14:00 цагт МХБХ-ны байранд боллоо. 2015 оны 1-р сарын 10-наас 2-р сарын 1-ны хооронд зохиогдох тус тэмцээнд нийт 32 багийн 390 гаруй тамирчид 8 хэсэгт хуваагдан тоглох бөгөөд хэсгээсээ эхний 2 байрт шалгарсан багууд хасагдах шатанд өрсөлдөнө. Эхний 3 байрт шалгарсан багууд футзалын лигт оролцох эрхтэй болно. 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн