Хөнгөн атлетикийн араас хүндийг өргөлт



Өнгөрсөн 29-ний Баасан гарагт Унгар улсын Будапешт хотноо байрлах ОУ-ын хүндийг өргөлтийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэр гарч, ОХУ-ын хүндийг өргөлтийн тамирчдыг Рио-2016 Зуны Олимпийн наадамд оролцох эрхийг нь түдгэлзүүллээ. Тэрээр ОУ-ын хүндийг өргөлтийн холбоо Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-н оролцоотойгоор судалж үзээд дээрх шийдвэрийг гаргажээ.

Рио-2016 Зуны Олимпийн наадамд ОХУ-ын 8 тамирчин хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдөх байсан юм. Ингэснээр эрэгтэй 5, эмэгтэй 3 тамирчны эрхийг өөр 8 улсад шилжүүлжээ.

  • Эмэгтэй 3 эрхийг Албани, Гүрж, Молдав
  • Эрэгтэй 5 эрхийг Бельги, Хорват, Сальвадор, Монгол, Серби улсын тамирчдад шилжүүллээ. Ингэснээр Монгол улс 43 тамирчин Олимпийн наадамд оролцох боллоо.

ОХУ 4 жилийн өмнө Лондонгийн Олимпийн наадамд 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан. ОУ-ын хүндийг өргөлтийн холбооны албан ёсны сайтад дурьдснаар ОХУ-ын тамирчин, Лондонгийн олимпийн эмэгтэй +75 кг-н жингийн мөнгөн медальт Т.Каширина сэргээш хэрэглэсэн нь батлагдсан байна.

Эх сурвалж: bbc.com and iwf.com

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн