Рио2016: Оросын усан спортын тамирчид давж заалдана



Рио2016 Зуны Олимпийн наадам эхлэхэд 7 хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа билээ. Тэгвэл ийм бага хугацаа үлдсэн байхад ч Оросын тамирчдын дуулиан, шуугиан үргэлжилсээр байна. FINA буюу Олон Улсны усан спортын холбооны гаргасан шийдвэрийн эсрэг ОХУ-ын усан спортын тамирчид болох В.Морозов, Н.Лобинцев нар зарга үүсгээд байна. Тэд CAS буюу Спортын Арбитрын шүүхэд FINA-н шийдвэрийг эргэн харахыг хүссэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Оросын дээрх 2 тамирчныг Риогийн Олимпийн наадамд оролцох эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг FINA гаргасан. Гэхдээ асуудал үүгээр дуусаагүй бөгөөд тэдний араас дахин 4 тамирчин Риогийн Олимпийн наадмыг өнжиж магадгүй болоод байна.

Н.Лобинцев нь усанд сэлэлтийн 4х200 м-н чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлддөг бөгөөд 2008 оны Бээжингийн Олимпоос мөнгө, 2012 оны Лондонгийн Олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан. Харин В.Морозов 2012 оны Лондонгийн Олимпийн наадмын 4х200 м-н чөлөөт сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан юм.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн