МУГТ М.Уранцэцэг өнөөдөр барилдана



"Рио-2016" олимпийн наадмын эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат "Хүч" спорт хороо "Женко" клуб, МУ-ын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүч үзнэ. 2013 оны Рио де Жанейрогийн дэлхийн аварга тэрбээр Риогийн олимпод 48 кг-ын жингээ тэргүүлэн барилдах бөгөөд А хэсэгт хуваарилагдсан. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Австрали, Францын бөхчүүдийн ялсантай учраа таарна. Францын жүдочын хувьд өнгөрсөн жил манай "Чингис Хаан Гран При-2015" тэмцээнд түрүүлсэн билээ. Түүнтэй манай М.Уранцэцэг аварга энэ оны Парисын "Их дуулга" тэмцээнд учраа таарахдаа цувэр ялж байв. Улмаар манай бөх учраагаа ялвал шилдэг наймд шалгаран БНСУ-ын Жон Бо-Кюүнь болон Италийн Валентина Москатт-ын ялагчтай хүч үзэх болно. Улмаар ялсан тохиолдолд хэсгээ тэргүүлэн Лондонгийн олимпийн аварга Сара Менезес, олимпийн хүрэл медальт Бельгийн Чаролин ван Сник, Испаний Жулия Фигуроа, Кубын Даяарис Местре Алварез нарын ялагчтай хагас шигшээд хүч үзэх боломжтой. Харин Казахстаны нэрийн өмнөөс оролцож буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэг D хэсэгт Тачиана Лиматай учраа таарсан бөгөөд хожвол шилдэг наймд шалгаран Японы Ами Кондотой хүч үзнэ. Г.Отгонцэцэг дэлхийн аварга А.Кондог энэ оны Парисын "Их дуулга" тэмцээнд хожсон бөгөөд хэсгийн аварга болвол С хэсгийн ялагчтай хагас шигшээд өрсөлдөнө.

ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ Халтмаагийн Баттулга Bukhbat Mashbat Dash Battulga Khishigbat Erdenet-od Sharkhuu TsevelmaaTsagaanbaatar Khashbaatar Dashdavaa Gantumur

 Алт

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн