Рио-2016: Жүдо эрэгтэй 60 кг



Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу 60 кг-н жинд 2014 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт, 2015 оны Европын спортын наадмын аварга Беслан Мудранов түрүүлж алтан медалийн эзэн болжээ. Тэр Б.Мудранов А хэсэгт багтаж Нидерландын Й.Морен, Армений О.Давтян, БНСУ-ын Ким Вон-Жи нарыг ялж, хагас шигшээд Гүржийн А.Мпапинашвилиг иппоноор ялаад аваргын төлөө 2015 оны Дэлхийн аварга Казахстан улсын Э.Сметовыг вазаригаар ялж Олимпийн алтан медаль хүртлээ. Ийнхүү Оросын жүдо бөхийн 60 кг-н тамирчид сүүлийн 2 Олимпийн алтан медалийг хүртэж байна.

Энэ жинд барилдсан манай улсын бөх ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемал улсын бөх Х.Рамостой барилдаж цэвэр ялсан бол дараагийн шатанд Финландын Ж.Рэйнболтой барилдсан. Ц.Цогтбаатар Финланд залууг юко, вазари үнэлгээгээр буулгаж аваад шөвгийн 16-д шалгарсан. Гэвч тэрээр БНСУ-ын бөх Ким Вон-Жинд хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.

60 кг:

  • Алт: Б.Мудранов (ОХУ)
  • Мөнгө: Е.Сметов (Казахстан)
  • Хүрэл: Н.Такато (Япон), Д.Уразбаев (Узбекистан)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн