Монгол улсын Үндэсний спортын алдартнууд цуврал: Г.Өсөхбаяр



Монгол улсын гавьяат тамирчин, Үндэсний бөхийн Дархан аварга, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга Г.Өсөхбаяр 1973 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Арын сайхан хангай нутгаас Ардын төрийн наадамд тодрон гарсан, “Буур” Н.Жамьян аваргын зээ хүү, удамт бөх Г.Өсөхбаяр аварга 18 настайдаа бөхийн спортод хөл тавьж байжээ. 1988 оноос үндэсний бөхөөр 1993 оноос чөлөөт бөхийн спортоод хичээллэж эхэлсэн. “Зургаан залуу заан”-ы нэг төлөөлөл Г.Өсөхбаяр аварга 1995 оны Улсын наадамд одтой сайхан барилдаж Ж.Мөнхбат аваргаар 5, Д.Сумьяабазар начингаар 6, Б.Гантогтох заанаар 7 давж шууд улсын заан цол хүртэж байсан. 2002 онд Б.Гантогтох заанаар 9 даван анх удаагаа Төрийн наадмын түрүүг хүртжэ байсан. Түүнээс гадна Г.Өсөхбаяр аварга их спортоор хичээллэж Олимп, Дэлхийн дэвжээнд хүч үзэж байсан. Тухайлбал: 2004 оны Афины олимпийн наадам, мөн ДАШТ-нд удаа дараа эх орныхоо төлөө барилдаж байсан. Тэрбээр Г.Өсөхбаяр аваргын үндэсний спортод оруулсан хувь зүтгэлийг үнэлэн 2005 оны 10-р сард МУ-ын гавьяат тамирчин цолоор шагнасан.

Чөлөөт бөхөөр:

  • Азийн наадам: 1998 онд хүрэл
  • ААШТ: 2001 онд алт
  • Армийн ДАШТ: мөнгө
  • Зүүн Азийн наадам: мөнгө
  • Ясир Догу тэмцээний алт, Ярыгины тэмцээний мөнгө, “Монгол говь” тэмцээний алт, УАШТ-ний 3 удаагийн аварга

Улсын баяр наадамд:

  • 1995 онд 512 бөхөөс Б.Гантогтох заанаар 7 давж улсын заан
  • 1997 онд 512 бөхөөс Д.Сумьяабазар заанаар 5 давсан
  • 1999 онд 512 бөхөөс Д.Мөнх-Эрдэнэ арслангаар 7 давсан
  • 2000 онд 512 бөхөөс Б.Ганбат заанаар 7 давсан
  • 2001 онд 1024 бөхөөс Д.Бумбаяр начингаар 8 давсан
  • 2002 онд 512 бөхөөс Д.Гантогтох заанаар 9 даван түрүүлж арслан
  • 2003 онд 512 бөхөөс Д.Сумьяабазар заанаар 9 даван түрүүлж аварга
  • 2005 онд 512 бөхөөс Д.Сумьяабазар гарьдаар 9 даван түрүүлж далай аварга
  • 2006 онд 1024 бөхөөс М.Баяржавхлан харцгаар 8 давсан
  • 2008 онд 512 бөхөөс Ш.Тогтохбаяраар 6 давсан
  • 2009 онд 512 бөхөөс Д.Ганхуяг арслангаар 9 даван түрүүлж даян аварга
  • 2010 онд 512 бөхөөс Д.Рагчаа заанаар 8 даван үзүүрлэсэн
  • 2011 онд 1024 бөхөөс А.Алтангэрэлээрр 7 давсан
  • 2013 онд 512 бөхөөс М.Цанлиг начингаар 5 давсан

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн