М.Маркуэз 5 гарааны дараа ялалт байгууллаа



Мото спортын МотоGP ангиллын 2016 оны ДАШТ-ний 14 дэх гараа буюу Арагоны гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Испаний зүүн хойд Арагон нутгийн Альканьис дахь “Motorland Aragon” тойрууллагад нутгийн тамирчин, Дэлхийн хошой аварга, “Хонда” багийн тамирчин М.Маркуэз 41 мин 57.678 сек-н амжилтаар тэргүүн байранд оржээ.

М.Маркуэз нийлбэр дүнгээр 2016 оны ДАШТ-ийг тэргүүлж байсан ч өнгөрсөн 8 сард болсон Германы гараанаас хойш 5 гараанаас нэг ч ялалт авч чадаагүй байсан.  Ийнхүү тэрээр 5 гарааны дараа буюу нутагтаа болсон гараанд тэргүүн байр эзэлснээр тэргүүллээ хадгалсан хэвээр үлдэж байна.

Түүний араас гол өрсөлдөгчид болох “Ямаха” багийн Х.Лоренцо болон В.Росси нар эхний 3-н байранд шалгарч шагналын тавцан дээр гарсан. Харин М.Маркуэзийн багийн хамтрагчид болох К.Крутчлов болон Д.Педроса нар 5,6-р байр, Н.Хайден 15-р байранд орсон бол Э.Рабат 16 дахь тойргоос тэмцээнийг орхисон.

MotoGP уралдааны 2016 оны ДАШТ-н өндөрлөхөд 4 гараа үлдээд байгаа бөгөөд дараагийн гараа ирэх 10 сарын 16-нд Японд болно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн