Биатлоны алдарт хосууд анхны хүүхдээ өлгийдөн авлаа



“Биатлоны хаан” Оле Эйнар Бьорндален, Дариа Домрачева нар энэ оны эхээр дотно харилцаатай болоод байсан. Улмаар биатлоны спортын шинэхэн хосууд 7 сарын 16-нд гэрлээд байсан бол хосууд 10 сарын 1-ний Бямба гарагт анхны охиноо өлгийдөн авлаа. Олимпийн 3, ДАШТ-ний хошой аварга Д.Домрачева өнгөрсөн долоо хоногт Беларусь улсын нийслэл Минск хотын 6-р эмнэлэгт амаржсан байна. Шинэхэн охиноо өлгийдөн авсан О.Э.Бьорнадлен “бүх зүйл сайн байгаа. Бид хоюулаа баяртай байна” хэмээн ярьжээ.

Шинэхэн ээж Д.Домрачева өнгөрсөн улирлын Дэлхийн цомыг өнжөөд байсан бол энэ жил мөн ийнхүү өнжиж байна. Харин түүний сүйт залуу биатлоны домог, Норвеги эрхэм О.Э.Бьорнадлен өнгөрсөн 9 сараас Беларусь улсад бэлтгэлдээ гараад байсан юм. Өнгөрсөн улирлын Дэлхийн цомд нийлбэр дүнгээр 10-р байранд шалгарсан. Хэдий нь 40 насыг давсан ч спортоо орхиогүй байгаа алдарт тамирчин О.Э.Бьорндален Пёнчан-2018 Өвлийн олимпийн дараа зодог тайлна. Ямартаа ч биатлоны спортын шинэхэн хосууд анхны үрээ өлгийдөн авлаа.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн