М.Маркуэз аваргын болзол биелүүллээ



Мото спортын MotoGP уралдааны 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит гараа Японд боллоо. Тус гараанд “Хонда” багийн Испани тамирчин М.Маркуэз 42 мин 34.610 сек-н амжилтаар түрүүлжээ. Ингэснээр дэлхийн хошой аварга М.Маркуэз улирал өндөрлөхөөс 3 гарааны өмнө дэлхийн аварга болох болзолоо биелүүлжээ. Харин М.Маркуэзтай өрсөлдөөн өрнүүлж байсан “Ямаха” багийн В.Росси болон Х.Лоренцо нар барианд орж чадаагүй. Ингэснээр тэдний хувьд энэ улиралд аварга болох боломжгүй болсон. М.Маркуэзтай хамт “Дукати” багийн А.Довициозо болон “Сузуки” багийн М.Виналес нар гарсан.

Өдгөө 23 настай Испани залуу М.Маркуэз энэ улиралд 11 гараанд шагналын тавцан дээр гарсан бөгөөд үүний 5-д нь ялагчийн дүрээр гарсан.

Японы гарааны онооны бүсэд багтсан тамирчид:

  1. М.Маркуэз “Хонда” – 42 мин 34.610 сек
  2. А.Довициозо “Дукати” - +2.992 сек
  3. М.Виналес “Сузуки” - +4.104 сек
  4. А.Эспаргаро “Сузуки” - +4.726 сек
  5. К.Крутчелов “Хонда” - +15.049 сек
  6. П.Эспаргаро “Ямаха” - +19.654 сек
  7. А.Баутиста “Априлиа” - +23.032 сек
  8. Д.Петруччи “Дукати” - +28.555 сек
  9. С.Реддинг “Дукати” - +28.802 сек
  10. С.Брэдл “Априлиа” - +32.330 сек
  11. К.Накасуга “Ямаха” - +42.845 сек
  12. Й.Хернандес “Дукати” - +52.219 сек
  13. Б.Смит “Ямаха” - +53.783 сек
  14. Э.Рабат “Хонда” - +54.760 сек
  15. Х.Аояма “Хонда” - +1 мин 00.155 сек

Одоо Дэлхийн аварга өндөрлөхөд 3 гараа үлдсэн байгаа. Долоо хоногийн дараа Австралийн гараа болох бол түүний дараа Малайз улсад нэг гараа болоод 2016 оны сүүлийн гараа 11 сарын 13-нд Испаний Валенсиа хотноо болно. Ингэснээр 2016 оны MotoGP уралдаан өндөрлөнө. 3 гараа үлдээд байгаа ч Дэлхийн аварга тодроод байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн