Нанжины марафонд Доржпалам, Сүрэнжав нар "Африк"-уудыг ардаа орхилоо



Жил бүр БНХАУ-ын Нанжин хотод болдог ОУ-н марафон гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 21000 гаруй тамирчид оролцож мөн Олны дундаас онцгой гэдэг шиг Доржпалам, Сүрэнжав нар энэ удаад тэргүүллээ. Нанжины марафонд жил бүр Африк тамирчид тэргүүлдэг байсан боловч тэд энэ удаад замаасаа хазааж өөр замаар орон төөрч манай тамирчдад гүйцэгдлээ. Тус тэмцээнд Кени, Этиоп, Герман, Монгол, Орос, БНХАУ гэх олон орны тамирчид оролцсон. Харин тэмцээний зай нь 42 км 195 м байжээ. Ийнхүү А.Гантулга дасгалжуулагчтай амжилт гаргасан Доржпалам, Сүрэнжав, Мөнхзаяа нарт халуун баяр хүргэе.

Эрэгтэй: Б.Доржпалам - Алт

Эрэгтэй: Б.Сүрэнжав - Хүрэл

Эмэгтэй: Б.Мөнхзаяа - шагнал 5-р байр



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн