С.Ожье тэргүүллээ баталгаажуулсаар



ОУ-ын автоспортын холбооноос жил бүр зохион байгуулагддаг АВТО РАЛЛИ-гийн 2016 оны ДАШТ-ний ээлжит гараа Их Британид боллоо. Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын баруун эргийн Флинтширт энэ оны 13 дахь гараа болж С.Ожье ээлжит түрүүгээ хүртсэн. Хайрган замд болсон Их Британий гараа 336 км замд 3 өдрийн турш 22 гараанд болсон.

“Volkswagen Motorsport” багийн С.Ожье, Ж.Инграссиа нарын баг нийт замаа 3 цаг 14 мин 30.2 сек-н амжилтаар туулсан. Британид нийлбэр дүнгээр С.Ожье тэргүүлсэн ч “DMACK World Rally” багийн Финланд залуу О.Танак тун хүчтэй өрсөлдөөн өрнүүлсэн. О.Танак эхний өдөр болсон 8 гараа явагдахад 2 гараанд нь түрүүлж, 2 удаа дэд байранд, мөн 3 удаа 3-р байранд орох цагийн амжилтыг үзүүлсэн. Гэсэн хэдий ч Дэлхийн 3 удаагийн аварга Франц залуу С.Ожье жигд сайн уралдаж нийлбэр дүнгээр тэргүүлсэн. Ийнхүү С.Ожье энэ оны 6 дахь гараандаа тэргүүлснээр Дэлхийн аваргаа баталгаажууллаа.

Их Британий гарааны шагналын тавцанд:

  1. С.Ожье “Volkswagen Motorsport” – 3 цаг 14 мин 30.2 сек
  2. О.Танак “DMACK World Rally” – 3 цаг 14 мин 40.4 сек
  3. Т.Невилле “Hyundai Motorsport” – 3 цаг 16 мин 05.6 сек

Одоо Дэлхийн аварга өндөрлөхөд нэг гараа үлдээд байна. Авто Раллигийн 2016 оны Дэлхийн аваргын энэ оны сүүлийн гараа 11 сарын 18-нд Австрали улсад болно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн