А.Довициозо энэ улирлын анхны түрүүгээ хүртлээ



Мотоспортын MotoGP уралдааны 2016 оны Дэлхийн аваргын сүүлээсээ хоёрдахь буюу 17 дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Малайз улсад боллоо. Тус гараанд “Ducati” багийн Итали залуу А.Довициозо 42 мин 27 мин 333 сек-н амжилтаар түрүүлж энэ улирлын анхны түрүүгээ хүртлээ. Малайзын гараа ерөнхийдөө 30 настай Итали залуу А.Довициозогийнх байсан гэж болно. Учир нь тэр байрлал тогтоох гараанд түрүүлсэн бол Ням гарагт болсон гараанд мөн тойрууллагыг хамгийн хурдан тойрсон тамирчин болсон.

Харин түүнтэй хамт “Yamaha” багийн В.Росси, “Yamaha” багийн Х.Лоренцо нар шагналын тавцан дээр гарсан. Тэгвэл энэ жилийн ДАШТ-нийг нийлбэр дүнгээр тэргүүлж буй “Honda” багийн М.Маркуэз дөнгөж 11-р байранд орж онооны гадна үлдсэн. М.Маркуэз хэдийгээр онооны бүсийн гадна үлдсэн ч тэргүүллээ хадгалсан.

Малайзын гараа:

  1. А.Довициозо “Ducati” – 42 мин 27 мин 333 сек
  2. В.Росси “Yamaha” – +3 мин 115 сек
  3. Х.Лоренцо “Yamaha” – +11 мин 924 сек
  4. Г.Барбера “Ducati” – +19 мин 916 сек
  5. Л.Баз “Ducati” – +21 мин 353 сек
  6. М.Виналес “Suzuki” – +22 мин 932 сек
  7. А.Баутиста “Aprilia” – +25 мин 829 сек
  8. Ж.Миллер “Honda” – +32 мин 746 сек
  9. П.Эспаргаро “Yamaha” – +33 мин 704 сек
  10. Д.Петруччи “Ducati” – +34 мин 280 сек

Энэ оны сүүлчийн гараа 11 сарын 13-нд Испани улсын Валенси хотноо болно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн