Н.Росберг зодог тайллаа



Дэлхийн аварга Н.Росберг их спортоо орхиж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 31 настай Герман нисгэгч Н.Росберг өнгөрсөн Ням гарагт 2016 оны Формула-1 уралдааны Дэлхийн аварга цолыг хүртээд байсан. Энэ улирлын ДАШТ-ний 21 гарааны 9-д нь түрүүлж анх удаагаа Дэлхийн аварга цолыг хүртсэн.

Формула-1 уралдааны 33 дахь удаагийн аварга Н.Росберг ийнхүү их спортын ертөнцийг орхиж байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Би өөрийнхөө уулан дээр авирч гарсан. Би оргилд нь байна, иймд энэ нь зөв санагдаж байна” хэмээн бичжээ.

Н.Росбергийн статистик

  • 10 улирал (2006-2016 он)
  • 57 удаа шагналын тавцан дээр гарсан
  • 23 удаа ялалт байгуулсан
  • 30 удаа пол-позишн
  • 20 удаа тойргийг хурдан тойрсон
  • 1 удаа дэлхийн аварга

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн