Ф.Алонсо “Мерседес” багтай нэгдэхэд ойрхон байна



31 настай Герман нисгэгч Н.Росберг энэ оны сүүлчийн гараа өндөрлөсний 5 хоногийн дараа зодог тайлсан. Тэр цагаас хойш “Мерседес” багт түүнийг орлох нисгэгчийн эрэлд гараад байсан. “Мерседес” багт Л.Хэмилтоны хамтрагчаар очих хэд хэдэн нисгэгчдийн нэрс тухайлбал,  Ф.Алонсо, М.Верстаппен, Д.Риккардо, Ж.Баттон, П.Вехрлейн, С.Феттел, В.Боттас, П.Малдонадо, К.Райкконен, Э.Окон нарын нэрс хүчтэй яригдаж байсан.

Хамгийн сүүлийн мэдээгээр “Мерседес” багийн эзэн Т.Вольфф “МкЛарен” багийн Ф.Алонсотой хэлэлцээр хийж байна. Ф.Алонсо өмнө нь Л.Хэмилтонтой 2007 оны улиралд “МкЛарен” багт хүчин зүтгэж байсан. Ийнхүү Дэлхийн аваргууд дахин нэгдэхэд ойрхон болоод байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн