Боулингийн 2016 оны “Хаад” тодорлоо



Өнгөрөгч бямба гаригт “Мишээл экспо” төвд байрлах “Биг боулинг” клубт “King of bowling” тэмцээн болж өндөрлөлөө. 
Монголын боулинг сонирхогчдын холбоо нь өнөө жил “Coca Cola Zero Bowling Championship-2016” , “City Cup-2016” тэмцээнийг уламжлал болгон, “Big Bowling Friendship league-2016” /анх удаа/ зэрэг олон тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. “King of bowling” тэмцээн нь боулингийн спортын тамирчдын хувьд 2016 оны хаалтын тэмцээн юм. Тамирчид нь аливаа клуб, байгууллага үл хамааран өөрсдийн хүсэл, сонирхлоор тус бүр 3 гишүүнтэй баг болон хуваагдсан нь энэхүү тэмцээнийг маш их өрсөлдөөнтэй болгосон юм.
Тэмцээн нийт 14 баг оролцож 1 баг 4 тоглолт хийж, өндөр оноо авсан 8 багийг 1-ээр гарсан баг 8-аар гарсан багтай хасагдах журмаар тоглож, улмаар “Strikes” клубын 1-р баг / Ж.Содномдорж, А.Батжаргал, Ш.Гэрлээ/ аваргаар тодорч хааны титэм, нөмрөг, цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртлээ. Дэд аваргаар “Big bowling” клубын 1-р багийн тамирчид /Ц.Лхасүрэн, С.Баярхүү, Б.Батхүү/ шалгарсан бол хүрэл медалийг “Crown star” баг /М.Түвшинсанаа, Д.Отгонжаргал, Ш.Баатар/ авлаа.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн