Чөлөөт бөхийн УАШТ-ийг хэн жин өсч, хэн тэмцээнийг өнжив



Насанд хүрэгчдийн УАШТ эрэгтэй 39 дэх, эмэгтэй 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээн 2017.01.7-8 ны өдрүүдэд "Буянт Ухаа" спорт цогцолборт явагдаж байгаа бөгөөд энэ тэмцээнд нийт 23 байгууллагын 280 гаруй тамирчид оролцож байна. Хэдхэн хоногийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар "Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах журам" батлагдсан билээ. Иймд энэ тэмцээн нь чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багт авах бөхчүүдийг сонгон шалгаруулах чухал үзүүлэлт болох юм

Тэмцээн өмнөх жилүүдээс хэд хэдэн онцлог үйл явдал болж байна. Тухайлбал эрэгтэйчүүдийн 125 кг-ын шилдэг бөх олон усын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат зодог тайлж Сүлд спорт хорооны дасгалжуулагчийн албанд шилжсэн нь үзэгчдийн анхааралд байлаа. Мөн өнгөрсөн 2015 оны Ласвегасын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хүнд бэртэл авч их спортоос түр хөндийрсөн олон улсын хэмжээний мастер Батчулууны Анхбаяр дэвжээнээ эргэн ирж "өөрийн жин" 74 кг-д өрсөлдөж илт давуу байдлаар эхний өрсөлдөгчөө яллаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн 75 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа, олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын Наранчимэг, 69 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар энэ удаагийн тэмцээнийг өнжив. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат жин өсч 86 кг-д зодоглож байгаа нь энэ жингийн өрсөлдөөнийг хурцатгах юм. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д дэлхийн домог алдарт Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээнд ялсан олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон 63 кг-д хүч үзэхээр болсон нь мөн үзэгдчийн сонирхолыг татаж байна. Тэгвэл 97 кг-д жингийн тэргүүн бөх олон улсын хэмжээний мастер Доржхандын Хүдэрбулга өвчины улмаас энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнжжээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн