Дакар Ралли уралдааны замынхаа талыг тууллаа



Авто спортын “олимп” гэгддэг Дакар Ралли уралдааны 2017 оны ДАШТ Өмнөд Америкийн Парагвай, Аргентин, Болив улсуудын нутгаар үргэлжлэн явагдаж байна. Энэ жилийн Дакар Ралли уралдаан нийт 12 гараа зохион байгуулагдах бөгөөд өчигдөр тэмцээний 7 дахь гараа эхэллээ.

Тэмцээний 7 дахь гараа Болив улсын нийслэл Болив хотоос гараагаа эхлүүлж өмнөд нутгийн Уюни хот хүртэлх 600 гаруй км замд болсон. 7 гарааны ялагчдыг төрөл тус бүрээр нь:

Мотоцикл:

  1. Р.Брэйдик (Хонда) – 2 цаг 2 мин 05 сек
  2. П.Гонсалвес (Хонда) – 2 цаг 3 мин 49 сек
  3. С.Сандерлэнд (КТМ) – 2 цаг 6 мин 48 сек

Суудлын автомашин:

  1. С.Петерансель (Пежо) – 1 цаг 54 мин 08 сек
  2. С.Лёб (Пежо) – 1 цаг 54 мин 56 сек
  3. Ж.де Вильерс (Тоёота) – 1 цаг 57 мин 41 сек

4-н дугуйт:

  1. С.Карякин (Ямаха) – 2 цаг 32 мин 09 сек
  2. А.Дютрие (Ямаха) – 2 цаг 35 мин 48 сек
  3. И.Касале (Ямаха) – 2 цаг 42 мин 25 сек

Ачааны автомашин:

  1. Д.Сотников (Камаз) – 1 цаг 41 мин 35 сек
  2. Тон ван Генугтен (Ивеко) – 1 цаг 44 мин 26 сек
  3. Ф.Виллагра (Ивеко) – 1 цаг 45 мин 12 сек

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн