"Мерседес" багийн техникийн албаны дарга Педди Лоу багаа орхилоо



Формула-1 уралдааны “Мерседес” багийн техникийн албаны дарга П.Лоу багаа орхилоо. П.Лоу 2013 оны 6 сард “Мерседес” багт ирж байсан бөгөөд ийнхүү 3 жил ажиллаад явж байна.

“Мерседес” багийн захирал Т.Вольфф багийнхаа экс техникийн албаны захирал П.Лоугийн талаар “бидний өнгөрсөн 3 жилийн амжилтын нэгэн чухал хэсэг байсан. Түүний “Мерседес” багт оруулсан хувь нэмэрт нь талархалаа илэрхийлье” хэмээн ярьжээ.

П.Лоуг орлон “Феррари” багийн техникийн албаны дарга Ж.Эллисон ирэх тухай яриа гараад байгаа. Харин П.Лоугийн дараагийн зогсоол нь “Уильямс” баг ажээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн