19 жилийн дараах Япон ЁКОЗУНА



Озэки Кисэносато энэ оны эхний башё болох хацу башёд 14 даваа 1 унаатайгаар түрүүлсэн. Үүний дараа Японы мэргэжлийн сумо бөхийн “Ёкокунагийн зөвлөл” хуралдаж “Tagonoura” дэвжээний 30 настай озэки Кисэносатод ёкозуна цол олгох талаар хуралдаж санал нэгтэйгээр дэмжсэн байна. Ингэснээр 19 жилийн дараа Япон улсаас ёкозуна цолтон мэндэлж байна.

Хамгийн сүүлд Япон улсаас 1998 оны 5 сарын нацу башёд түрүүлсэн озэки Ваканохана ёкозуна цол хүртэж байжээ. Тэр цагаас хойш Японоос аварга цолтой сумочин төрж чадалгүй 19 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд АНУ-ын Хавай арлаас Мусашимару, Монгол улсаас Асашорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын бөхчүүд ёкозуна цолонд хүрсэн.

Японы мэргэжлийн сумо бөхийн 72 дахь ёкозуна Кисэносато 1986 оны 7 сард Японы Ибараки аймагт төрсөн бөгөөд энэ жил 30 настай ажээ. Анх 2002 онд мэргэжлийн сумо бөхөд элсэн орж байсан бөгөөд 2004 оны 11 сарын башёд макүүшита буюу дээд зиндаад элсэн орж байсан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн