Б.Экклстоуны Ф-1 дэх 40 жилийн “хаанчлал” төгслөө



Авто спортын ертөнцөд Б.Экклстоуныг танихгүй хүн байхгүй байх. Өдгөө 86 настай Б.Экклстоун 1978 оноос хойш 40 орчим жил Формула-1-н гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашсан эрхэм юм. Өнөөгийн авто спортын ертөнц дэх Формула-1 уралдааны дүр төрх, нэр хүнд түүнтэй салшгүй холбоотой. Британи бизнесемэн Б.Экклстоун 40 жил удирдсан Формула-1 дэх албан үүргээ орхиж байна.

Өнгөрсөн онд Америкийн “Liberty Media” групп өөрийн болгоод байсан бөгөөд өнгөрөгч Даваа гарагт, гүйцэтгэх захирлаар Америк бизнесмен Ч.Кэри ажиллахаар болсон. Ч.Кэрид ажлаа өгсөн Б.Экклстоун авто спортын ертөнцөөс бүр яваагүй бөгөөд Формула-1-н “Хүндэт ерөнхийлөгч” болж байгаа ажээ.

Шинэ удирдлагатай болж байгаа Формула-1-н спорт хариуцсан захирлаар хуучин Мерседес багийн эзэн мөн Ферарри багийн техникийн албаны даргаар ажиллаж байсан Р.Браун ажиллах бол зар сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны даргаар С.Братчес хэмээх эрхэм ажиллахаар болж байна. Ийнхүү шинэ улирлын өмнө Формула-1 уралдаан шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэй эхлүүлэхэд бэлэн болоод байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн