Улирлын нээлтийн гараанд С.Феттель түрүүллээ



Авто спортын хурд, хүчний гайхамшиг болох Формула-1 уралдааны 2017 оны ДАШТ эхэллээ. Улирлын эхний гараа өнгөрөгч амралтын өдөр Австрали улсын Мельбурн хотноо болсон. Тус гараанд Феррари багийн Герман нисгэгч С.Феттель тэргүүлж улирлыг ялалтаар эхлүүллээ.

С.Феттелийн хувьд хамгийн сүүлд 2015 оны Сингапурын гараанд тэргүүн байр эзэлснээс хойш түрүүлээгүй байсан юм. Ийнхүү энэ улирлын эхний гараанд хүчтэй өрсөлдөгчид болох Мерседес багийн нисгэгчдийг ардаа орхин түрүүлж байна.

Австралийн гарааны үр дүн:

  1. С.Феттель (Феррари) – 1 цаг 24 мин 11.672 сек
  2. Л.Хэмилтон (Мерседес) – +9.975 сек
  3. В.Боттас (Мерседес) – +11.250 сек
  4. К.Райкконен (Феррари) – +22.393 сек
  5. М.Верстаппен (Ред Булл) – +28.827 сек
  6. Ф.Масса (Уилльямс) – +1 мин 23.386 сек
  7. С.Перез (Торо-Россо) – 1 тойрог
  8. К.Сайнз (Форс-Индиа) – 1 тойрог
  9. Д.Квят (Торо-Россо) – 1 тойрог
  10. Э.Окон (Форс-Индиа) – 1 тойрог

Урьдчилсан гараанд Мерседес болон Феррари багууд хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан бөгөөд Л.Хэмилтон хурдтай байсан. Гэхдээ Ням гаригт болсон уралдаанд С.Феттель хүчтэй өрсөлдөгчөө дийлж “амттай” ялалт авлаа. Ийнхүү Формула-1 уралдааны шинэ улирал үзүүштэй, сонирхолтой эргэн ирж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн