В.Боттас Формула-1 дэх анхны түрүүгээ хүртлээ



Өнгөрч буй амралтын өдрүүдэд авто спортын хурд хучний гайхамшгийг харуулдаг Формула-1 уралдааны 2017 оны ээлжит гараа Оросын Хар далайн эрэгт боллоо. Хар далайн эрэг дэх Сочи хотын Олимпийн хотхонд болсон гарааны ялагчаар “Мерседес” багийн Финланд нисгэгч В.Боттас торгон жолоо өргүүлэн түрүүллээ. Энэ түрүү нь 27 настай Финланд нисгэгчийн Формула-1 дэх анхны түрүү байсан юм.

Энэ өдөр болсон гараа эхнээсээ л “Феррари” болон “Мерседес” багуудын дунд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байсан. Учир нь тестийн гараануудад дээр хоёр багийн нисгэгчдийн дунд хүчтэй өрсөлдөөн өрнөж байлаа. Ингээд байрлал тогтоох гараанд “Феррари” багийн хоёр нисгэгч хамгийн өндөр цагийн амжилт үзүүлэн Ням гаригийн уралдаанд тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлэх эрхтэй болсон. Гэхдээ Ням гаригт болсон гараанд В.Боттас “Феррари” багийн хоёр нисгэгчийг ялж анхны цомоо өргөсөн.

Сочигийн гарааны онооны бүсэд багтсан нисгэгчид:

  1. В.Боттас “Мерседес” – 1 цаг 28 мин 08.743 сек
  2. С.Феттел “Феррари” – +0.617 сек
  3. К.Райкконен “Феррари” – +11.000 сек
  4. Л.Хэмилтон “Мерседес”
  5. М.Верстаппен “Ред Булл”
  6. С.Перес “Форс-Индиа”
  7. Э.Окон “Форс-Индиа”
  8. Н.Хюлкенберг “Рено”
  9. Ф.Масса “Уилльямс”
  10. К.Сайнз “Торо-Росо”

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн