Д.Педроза шилдэг нь байлаа



Өнгөрсөн амралтын өдрүүдэд мотоспортын MotoGP уралдааны 2017 оны ДАШТ-ний 4 дэх гараа Испаний гранпригээр үргэлжлэн явагдлаа. Тус гараанд “Хонда” багийн Д.Педроза хамгийн шилдэг нь байлаа. Тэрээр урьдчилсан гараануудад түүний үзүүлж байсан цагийн үзүүлэлт хамгийн шилдэг байсан бол үүний Ням гаригт болсон уралдаанд ч батлан харуулж улирлын анхны түрүүгээ хүртлээ.

Өдгөө 32 настай Д.Педроза энэ улирал эхэлснээс 3 дахь удаагаа шагналын тавцан дээр гарч байгаа нь энэ ажээ. Испаний гарааны өмнөх Америкийн гараанд 3-р байранд ороод байсан бол энэ удаа нутагтаа тэргүүн байр эзэлж, хүчтэй өрсөлдөгчид болох В.Росси, М.Маркуэз, Х.Лоренцо нарын шилдгүүдийн өмнө гишгэж байна.

Испаний гарааны онооны бүсэд багтсан тамирчид:

  1. Д.Педроза “Хонда” баг – 45 мин 26.827 сек
  2. М.Маркуэз “Хонда” баг – +06.136 сек
  3. Х.Лоренцо “Дукати” баг – 14.767 сек
  4. Ж.Зарко “Ямаха” баг
  5. А.Довизиоцо “Дукати” баг
  6. М.Виналес “Ямаха” баг
  7. Д.Петруччи “Дукати” баг
  8. Ж.Фолгер “Ямаха” баг
  9. А.Эспаргаро “Априлла” баг
  10. В.Росси “Ямаха” баг

Тэмцээний дараагийн гараа энэ сарын 21-нд Францын Гранпригээр үргэлжилнэ. Одоогийн байдлаар нийлбэр дүнгээр ДАШТ-ийг В.Росси тэргүүлж байна.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн