“Дорнод-2017” спортын III наадам хөшгөө нээлээ



Монгол улсын ЗГ-ын "Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай" 2009 оны 05 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч буй Дорнод нутгийн уугуул, харъяат ард иргэд, оюутан залуучуудын дунд 2 жил тутамд зохион байгуулагддаг спортын наадамд эхэллээ.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Дорнод аймгийн спортын их наадам нь анх 2013 оны 4 сард зохион байгуулагдаж эхэлсэн байна. Түүнээс хойш 2015 оны 4 сард зохион байгуулагдаж байсан бол эн жил ийнхүү 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.  

“Дорнод-2017” спортын III наадам нь 5 сарын 27-ны өдрөөс 6 сарын 4-ний өдрүүдэд шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 4 төрөлд зохион байгуулагдаж ажээ.

Тэмцээний хуваарь

  • Шатар: “Урамтай шатар” клубт 2017 оны 05 сарын 27-ны өдөр
  • Ширээний теннис: “Оч” клубт 2017 оны 05 сарын 28-ны өдөр
  • Волейбол: “Буянт-Ухаа” спортын ордонд 2017 оны 05 сарын 2-3-ны өдөр
  • Сагсан бөмбөг: “Буянт-Ухаа” спортын ордонд 2017 оны 05 сарын 3-4-ний өдөр

Тэмцээний талаарх мэдээллийг “Дорнод-2017 спортын III наадам” фасебүүк хуудас болон 96961155, 99099815 утаснаас авч болно.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн