С.Феттел бүтэн 25 онооны тэргүүллийг авлаа



Авто спортын хурд, хүчний гайхамшиг болсон Формула-1 уралдааны 2017 оны ДАШТ-ний 6 дахь өнгөрсөн амралтын өдрүүдэд Монакод явагдлаа. Формула-1 уралдааны гараанууд дотроос хотын нарийн замаар уралддаг бөгөөд жолооч нараас авъяас чадвар, анхаарлыг дээд зэргээр шаарддагаараа Монакогийн гараа ихээхэн онцлог байдаг.

Энэ удаагийн Монакогийн гараанд “Феррари” баг давхар цохилт хийсэн. С.Феттел тэргүүлсэн бол К.Райкконен дэд байранд орсон. Энэ өдөр “Феррари” багийн нисгэгчид урдаа өөр өрсөлдөгчийг гаргаагүй. Уралдааны эхлэлийг К.Райкконен сайн эхлүүлсэн ч уралдааны замын хагасаас багийн хамтрагч С.Феттел тэргүүллийг авч, цаашлаад тэргүүллээ хадгалсаар ээлжит түрүүгээ хүртлээ. Харин тэдэнтэй хамтдаа “Ред Булл” багийн Д.Риккардо шагналын тавцан дээр гарсан байна.

Монакогийн гарааны онооны бүсэд багтсан нисгэгчид:

  1. С.Феттел “Феррари” – 1 цаг 44 мин 44.340 сек
  2. К.Райкконен “Феррари” – +3.145 сек
  3. Д.Риккардо “Ред Булл” – +3.145 сек
  4. В.Боттас “Мерседес” баг
  5. М.Верстаппен “Ред Булл” баг
  6. К.Сайнз “Торо-Росо” баг
  7. Л.Хэмилтон “Мерседес” баг
  8. Р.Грожян “ХААС” баг
  9. Ф.Масса “Уилльямс” баг
  10. К.Магнуссен “ХААС” баг

Ийнхүү Монакогийн гараанд С.Феттел тэргүүлснээр 2017 оны ДАШТ-нийг 129 оноотой тэргүүлж эхэллээ. Түүний араас Л.Хэмилтон 104, В.Боттас 75 оноотой удаалж байна. Дараагийн гараа ирэх 6 сарын 9-11-ний өдрүүдэд Канадад явагдана.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн