“Дорнод-2017” Спортын III Их Наадмын волейболын тэмцээн үргэлжилж байна



Монгол орны наран ургах зүүн хязгаар Дорнод нутгийн спортын “Дорнод-2017” III их наадам өнөөдөр волейболын тэмцээнээр үргэлжилж  байна. Энэ удаагийн спортын наадам ширээний теннис, шатар, волейбол болон сагсан бөмбөг гэсэн спортын 4 төрөлд зохион байгуулагдаж байгаа. Шатар, ширээний теннисний медалийн эзэд тодорсон бол волейболын тэмцээн 6 сарын 02-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.

Волейболын тэмцээн нь 34 хүртэлх нас, 35-42 нас, 43-51 нас, 52-оос дээш насны ангилалд болж байгаа бөгөөд 450 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр хэсгийн тоглолтууд явагдсан бол маргааш буюу 6 сарын 3-ны өглөө медалийн төлөөх тоглолтууд явагдана.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн