Дин Нин Дэлхийн аваргаас 6 дахь алтан медалиа хүртлээ



ХБНГУ-ын Дюссельдорф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг ширээний теннисний ДАШТ үргэлжилж байна. Одоогийн байдлаар тэмцээний аваргууд эхнээсээ тодроод эхэлсэн.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Олимп, Дэлхийн аварга БНХАУ-ын Дин Нин түрүүлж ДАШТ-ний 6 дахь, ганцаарчилсан төрлөөр 3 дахь алтан медалиа хүртлээ. Тэрээр аваргын төлөө нутгийн тамирчин Жу Юилинтай тоглож өрсөлдөгчөө 11-4, 9-11, 4-11, 12-10, 11-6, 11-7 харьцаатай хожсон байна.

Мөн эрэгтэй хосын төрөлд БНХАУ-ын Фан Жэндун/ Сюй Синь нар Японы хосыг буулган авч алтан медаль хүртсэн байна. Өнөөдөр тэмцээний эрэгтэй ганцаарчилсан болон эмэгтэй хосын төрлийн медалийн эзэд тодорно. Эрэгтэй ганцаарчилсан төрөл БНХАУ-ын тамирчин Олимп, Дэлхийн аварга Ма Лонг шалгарч үлдээд байгаа бол Фан Жэндун болон БНСУ-ын Ли Санг-Су нарын аль хожсон нь шигшээд шалгарна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн