А.Довициозо Италийн Гранприд улирлын анхны түрүүгээ хүртлээ



МотоЖиПи уралдааны 2017 оны ДАШТ-ний 6 дахь гараа Италийн Флоренций “Мужело” автодромд боллоо. Тус гараанд “Дукати” багийн Итали залуу А.Довициозо нийт замаа 41 мин 32.126 сек-н амжилтаар туулж ялагч болжээ. Энэ нь Итали залуугийн 2017 оны анхны түрүү болж байна. Мөн тус гараанд түрүүлж 25 оноо авч ДАШТ-нийг нийлбэр дүнгээр 79 оноогоор 2-р байранд дэвшээд байна.

Тэгвэл ДАШТ-нийг тэргүүлж буй “Ямаха” багийн М.Вилалес дэд байранд орсон бол “Дукати” багийн Д.Петруччи 3-р байранд орж шагналын тавцан дээр гишгэжээ. Бусад шилдэг тамирчдаас В.Росси 4, М.Маркуэз 6, Х.Лоренцо 7-р байранд орсон бол Д.Педроза замаа дуусгаж чадсангүй.  



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн