Ма Лонг Дэлхийн аваргаа хамгааллаа



БНХАУ-ын тамирчин Ма Лонг 2017 оны Дэлхийн аваргаар шалгарлаа. Тэрээр аваргын төлөө нутгийн тамирчин Фэн Жендонгтой тоглосон бөгөөд 4-3 харьцаагаар хожсон байна. Эхний сетийг Фэн Жендонг авсан бол дараагийн 3 сетийг Ма Лонг 11-6, 11-3, 11-8 харьцаагаар хожиж тоглолтыг өөрийн талдаа эргүүлсэн. Гэхдээ Фэн Жендонг тийм ч амархан бууж өгөөгүй. Фен Жендонг 5 болон 6 дахь сэтийг өөртөө авч чадсан. Ингээд тоглолтын харьцаа 3-3 болж ялагч хаашаа ч эргэж болох байсан эгзэгтэй тэр мөчид Ма Лонг 12-10 харьцаагаар ялалт байгуулж дэлхийн аварга цолоо хамгаалан, ДАШТ-нээс ганцаарчилсан төрөлд хошой алтан медаль хүртсэн.

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн хосын төрлийн аварга тодорсон байна. Хосын төрөлд Дин Нинг/Лю Шивэний хамтаар Чен Мэн/Жу Юлин нарыг хожиж дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн