Конфедрэшн кап тэмцээний өмнө: Шинэ Зеланд улсын шигшээ баг



Номхон далайн орнуудын төлөөлөл Шинэ Зеландын шигшээ баг 4 дэх удаагаа Конфедрэшн кап тэмцээнд тоосоо өргөх гэж байна. Шинэ Зеланд улсын шигшээ баг 2016 оны Номхон далайн бүсийн орнуудын АШТ-нд түрүүлж Конфедрэшн кап тэмцээнд оролцох эрхээ авсан. Америк дасгалжуулагч А.Хадсоноор удирдуулсан Шинэ Зеланд улсын шигшээ багийн сүүлийн үед үзүүлж тоглолтууд нь тун сайн үр дүнтэй байгаа. Тэд ДАШТ-ний урьдчилсан шатанд Номхон далайн бүсийн А хэсгээ тэргүүлэн 10 оноотой өндөрлүүлсэн. Мөн сүүлийн 5 тоглолтонд 3 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдож хаалгандаа ердөө ганцхан гоол алдсан.

Гэхдээ Шинэ Зенанд улсын шигшээ багийн хувьд жинхэнэ сорилтын өмнө ирээд байна. Хамгийн сүүлд 2016 оны 10 сарын 8-нд Мексикийн шигшээ багт хожигдсон. Түүнээс хойш хожигдол гэдгийг үзээгүй байсан Шинэ Зеландын шигшээ баг 6 сарын 2-нд Умард Ирландын шигшээ багтай тоглож 1-0 харьцаатай хожигдсон. Энэ бол тэдний тестийн эхлэл байсан юм. Конфедрэшн кап тэмцээний өмнө Умард Ирландтай тоглосон бол одоо Беларус улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ.

Шинэ Зеландын шигшээ баг тэмцээний А хэсэгт зохион байгуулагч ОХУ, өнгөрсөн оны Европын аварга Португал болон Мексикийн шигшээ багуудтай багтсан.

Шинэ Зеландын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Нэр

Клуб

Шигшээ багтаа тоглосон тоглолт

Оруулсан гоол

Хаалгач

1

С.Маринович

Унтерхахинг

14

0

12

Г.Мосс

Ньюкасл Юнайтед Жетс

29

0

23

Т.Уильямс

Валвейк

1

0

Хамгаалагч

2

С.Бразертон

Сандерлэнд

7

0

3

Д.Уинн

Уайткэпс2

7

0

4

Ф.Цимопулос

ПАС Гинина

10

1

5

М.Боксолл

Суперспорт Юнайтед

22

0

16

Д.Ингэм

Брисбен Роар

1

0

17

Т.Дойл

Веллингтон Феникс

4

0

18

К.Колви

Сан-Хосе Ертвейкс

8

0

20

Т.Смит

Ипсвич Таун

31

2

21

С.Ру

Сентрал Кост Маринерс

7

0

22

Э.Дюранте

Веллингтон Феникс

15

0

Хагас хамгаалагч

6

Б.Туилома

Марсель

16

0

8

М.Макглинчи

Веллингтон Феникс

42

4

14

Р.Томас

Зволле

9

2

15

К.Льюис

Окланд Сити

8

0

Довтлогч

7

К.Барбарусес

Веллингтон Феникс

37

3

9

К.Вуд

Лидс Юнайтед

47

19

10

Ш.Смелц

Борнео

53

24

11

М.Рохас

Мельбурн Виктори

32

5

13

М.Паттерсон

Ипсвич Таун

9

1

19

А.Руфер

Веллингтон Феникс

3

0

 

Шинэ Зеланд улсын шигшээ багийн хэсгийн тоглолтын хуваарь:

  • 6 сарын 17: ОХУ – Шинэ Зеланд
  • 6 сарын 21: Мексик – Шинэ Зеланд
  • 6 сарын 24: Шинэ Зеланд - Португал

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн