Л.Хэмилтон Канадын Гранприд ялалт байгууллаа



Авто спортын хурд, хүчний гайхамшиг гэгддэг Формула-1 уралдааны 2017 оны 7 дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Канадын Гранпригээр үргэлжиллээ. Тус гараанд “Мерседес” багийн Их Британи нисгэгч Л.Хэмилтон тэргүүллээ. Л.Хэмилтон Канадын Гранприд түрүүлснээр тус гараанд 6 дахь удаагаа түрүүлж байна. Анх 2007 оны гараанд түрүүлж байсан бол түүнээс хойш 2010, 2012, 2015, 2016, 2017 онуудад түрүүлж байна.

Л.Хэмилтон Канадад ээлжит түрүүгээ хүртсэн болт түүнтэй хамт багийн анд В.Боттас болон “Ред Булл” багийн Д.Риккардо нар шагналын тавцан дээр гарсан байна. Харин пол-позишн буюу байрлал тогтоох гараанд дэд байранд орсон “Феррари” багийн С.Феттел 4, К.Райкконен 7-р байранд орсон бол “Ред Булл” багийн М.Верстаппен техникийн саатлаас болж уралдааны замыг дундаас нь орхисон байна. Тэгвэл энэ Канадын Гранпригийн бас нэгэн онцлог нь “Уилльямс” багийн 18 настай Канад нисгэгч Л.Стролл анх удаагаа шагналын бүсэд багтсан явдал байлаа. Л.Стролл энэ цаг үед уралдаж байгаа Формула-1 уралдааны нисгэгч дундаас хамгийн залуу нисгэгч юм.

Канадын Гранпригийн онооны бүсэд багтсан нисгэгчид:

  1. Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 33 мин 05.154 сек
  2. В.Боттас “Мерседес” – +19.783 сек
  3. Д.Риккардо “Ред Булл” – +35.297 сек
  4. С.Феттел “Феррари” – +35.907 сек
  5. С.Перез “Форс-Индиа” – +40.476 сек
  6. Э.Окон “Форс-Индиа” – +40.716 сек
  7. К.Райкконнен “Феррари” – +58.632 сек
  8. Н.Хюлкенбэрг “Рено” – +1 мин 00.374 сек
  9. Л.Стролл “Уилльямс” – 1 тойрог
  10. Р.Грожян “ХААС” – 1 тойрог

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн