Конфедрэшн кап тэмцээний өмнө: Германы шигшээ баг



Дэлхийн 4 удаагийн аварга Германчууд 3 дахь удаагаа Конфедрэшн кап тэмцээнд оролцох гэж байна. Германы шигшээ баг өмнө нь 1999, 2005 онуудад оролцож байсан ч төдийлөн өндөр амжилт үзүүлж байгаагүй. Анх 1999 онд оролцохдоо хэсгээсээ ч гарч чадаагүй байдаг бол 2005 онд хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарч байжээ.

Гэхдээ энэ удаагийн тэмцээний аваргын төлөө яригдах баг бол яах аргагүй Германы шигшээ баг юм. Германы шигшээ багт нэгэн үе солигдож байна гэж хэлж болно. Нэгэн цаг үед Германы шигшээ багийн гол цөмийг бүрдүүлж байсан М.Клозе, Ф.Лам, П.Мертзакер, Л.Подолский, Б.Швайнштайгер нарын залуус шигшээ багаасаа зодог тайлсан. Харин М.Нойер, С.Хедира, М.Хюммлес, М.Өзил, А.Шюррле, Т.Мюллер, Т.Кросс, М.Гёце, Ж.Боатенг нарын залуус гэртээ үлдсэн.

2014 оны Дэлхийн аварга багийн бүрэлдэхүүнд багтаж байсан тоглогчдоос Ж.Дракслер, Ш.Мустафи, М.Гинтерын тоглогчид л энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд багтсан. Тэр дундаа Ж.Дракслер багийн ахлагчаар оролцож байна.

Й.Лёвоор удирдуулсан Германы шигшээ баг 2016 оны Европын АШТ-ний хагас шигшээд Францын шигшээ багт хожигдсоноос хойш ганц ч хожигдол амсаагүй байгаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 10 тоглолт хийхдээ 8 хожил байгуулж 2 тэнцээ авсан. Ийм аварга үзүүлэлттэй, шинэхэн залуусаар хүчээ сэлбэсэн Германы шигшээ баг Конфедрэшн кап тэмцээнд оролцоход бэлэн болоод байна.

Германы шигшээ багийн бүрэлдэхүүн:

Нэр

Тоглож буй клуб

Шигшээ багтаа хийсэн тоглолт

Оруулсан гоол

Хаалгач

1

К.Трапп

ПСЖ

1

0

12

Б.Лено

Байер Леверкузен

4

0

22

М.тэр Стеген

Барселона

10

0

Хамгаалагч

2

Ш.Мустафи

Арсенал

16

2

3

Й.Гектор

Кёльн

29

3

4

М.Гинтер

Боруссиа Дортмунд

10

0

5

М.Платтенхардт

Херта

2

0

6

Б.Хенрикс

Байер Леверкузен

1

0

16

А.Рюдигер

Рома

13

0

17

Н.Зюле

Хоффенхайм

2

0

18

Й.Киммих

Бавари Мюнхен

15

3

Хагас хамгаалагч

7

Ж.Дракслер

ПСЖ

30

4

8

Л.Горецка

Шальке-04

5

0

10

К.Демирбай

Хоффенхайм

1

0

14

Э.Жан

Ливерпүүл

10

0

20

Ю.Брандт

Байер Леверкузен

6

1

21

С.Руди

Хоффенхайм

15

0

23

Д.Демме

Лейпциг

1

0

Довтлогч

9

С.Вагнер

Хоффенхайм

2

3

11

Т.Вернер

Лейпциг

3

0

13

Л.Штиндль

Боруссиа Мюнхенгладбах

2

0

15

А.Юнес

Аякс

2

1

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн